x

Эрт илрүүлэгт залуучуудын хамрагдалт хангалтгүй байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд энэ онд 90 мянга орчим иргэнийг эрт илрүүлэгт хамруулах зорилт тавиад байна. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ердөө 25 мянга гаруй хүн энэ үйлчилгээнд хамрагджээ.

Эрт илрүүлэг нь иргэдийг насны бүлгээр нь дөрөв ангилан, тухайн насанд зонхилон тохиолдох өвчнийг эрт илрүүлэх зарчмаар хийгддэг. Тухайлбал:

  • 18-30 насныханд БЗХӨ болон элэгний В, С вирусийн халдвар түгээмэл илэрч байна.
  • 31-45 насныхан, 46-60 насныханд хоол боловсруулах замын өвчин, дотоод шүүрлийн эмгэгүүд илүүтэй тохиолдож байна.

Өвчнийг эрт илрүүлэх ач холбогдол

Эрт илрүүлэг нь зөвхөн оношлох бус, сэжигтэй тохиолдлуудыг нарийн шинжилгээнд хамруулж, шаардлагатай эмчилгээнд шилжүүлэх үүрэгтэй. Жишээ нь, БЗХӨ сэжигтэй тохиолдол илэрвэл тухайн иргэнийг холбогдох диспансерт шилжүүлж, онош тодруулан эмчлэх үйл явцыг зохион байгуулдаг. Бусад өвчний хувьд ч нарийвчилсан шинжилгээ хийж, онош батлагдсан тохиолдолд өвчтөнүүдийг хяналтад авч, эмчилгээ эхлүүлдэг.

Өнгөрсөн хугацаанд тус эмнэлэгт эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн дунд 87 тохиолдол ходоод, улаан хоолойн хорт хавдраар оношлогдсон бөгөөд ихэнх нь хожуу шатандаа илэрсэн байна. Судлаачид үүнийг иргэдийн амьдралын хэв маяг, хоол хүнстэй шууд холбоотой гэж дүгнэж байна. Ялангуяа түргэн хоол, хагас боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаатай уялдан хоол боловсруулах замын өвчлөл эрчимтэй өсөж буй аж.

Харамсалтай нь эрт илрүүлэгт залуучуудын оролцоо хангалтгүй байна. Шинжилгээнд хамрагдаж буй иргэдийн дийлэнх нь 40-өөс дээш насныхан бөгөөд ажил, амьдралын шалтгаанаар залуу хүмүүс оношилгоог хойшлуулах хандлагатай байна. Эрүүл мэндийн байгууллагууд залуусыг эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Орон нутгийн эрт илрүүлгийн явц

Орон нутгийн эрт илрүүлгийн хамрагдалт харилцан адилгүй байна. Ховд аймагт 18-аас дээш насны иргэдийн 60 орчим хувь нь эрт илрүүлэгт хамрагдаж, нийт 53 мянган иргэнээс 20 гаруй хувьд нь хоол боловсруулах болон зүрх судасны өвчлөл илэрчээ. Мөн 181 хорт хавдрын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд элэг, хоол боловсруулах замын хавдрууд хамгийн түгээмэл илэрч байна.

Говь-Алтай аймагт жилд 1500-2000 орчим иргэн эрт илрүүлэгт хамрагддаг бөгөөд газар зүйн онцлогоос шалтгаалан зүрх судасны өвчлөл хамгийн түгээмэл бүртгэгджээ. Өнгөрсөн онд 192 иргэн тархины цус харвалт, 23 иргэн зүрхний шигдээсийн оноштойгоор эмнэлэгт хандсан бол энэ онд 8 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр өвчтөнүүдийн зарим нь Ховд аймгийн бүсийн оношилгооны төвд, зарим нь Улаанбаатар хотод ангиографийн шинжилгээ, эмчилгээнд хамрагджээ. Тархины харвалт, зүрхний шигдээсийн үед цаг алдалгүй эмчилгээ хийх нь өвчтөн сэргэх, амьдрах чадварт эерэг нөлөөтэй тул орон нутгийн эмнэлгүүдэд ангиографийн аппарат нэн шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Эрт илрүүлэг – урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга

Монгол Улсад иргэд хоёр жил тутамд эрт илрүүлгийн багц шинжилгээнд хамрагдах боломжтой. Энэ жилээс өмнө нь эрт илрүүлэгт хамрагдаж байсан иргэд дахин оношилгоонд орох боломжтой болжээ.

Эрт илрүүлэг нь өвчнийг далд шатанд нь оношилж, хүндрэлийн эрсдлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга учраас иргэдийг идэвхтэй хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагууд уриалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 57 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 5 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 11 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 1 цаг 17 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 1 цаг 50 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 1 цаг 52 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 1 цаг 55 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 1 цаг 56 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 3 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 10 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 2 цаг 15 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 2 цаг 21 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 2 цаг 47 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 3 цаг 15 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 3 цаг 45 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 18 цаг 14 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 18 цаг 22 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 18 цаг 32 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 18 цаг 38 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 18 цаг 42 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ
Top