x

Хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг аймаг, орон нутгийн ИТХ гаргана

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн 35 асуудлын нэг нь хаврын морин уралдаан байв.

Олон нийтийг хоёр талцуулсан эл асуудлаар Засгийн газар шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, хаврын морин уралдааныг гуравдугаар сарын 1-нээс хойш зохион байгуулахаар болов. Ингэхдээ хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг тухайн аймаг, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гаргах эрхийг нь өгчээ. Хаврын уралдааны хурдан морь унах хүүхэд 12-оос дээш насныхан байна. Аюулгүй байдал хувцас хэрэглээр бүрэн хангасан байх ёстойг тусгалаа.

Шадар сайд С.Амарсайхан “Хот, хөдөөгийн тэнцвэргүй хөгжлийн арилгаж, тэнцвэртэй өсөлтийг бий болгохоор шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд аймаг, орон нутгийн удирдлагуудад бүс, орон нутгаа хөгжүүлэхэд шаардлагатай шийдвэрүүдийг гаргахад эрх, үүргийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв. Спорт, соёлын үйл ажиллагааг зохион байгуулах бүх эрхийг аймаг, орон нутагт шилжүүллээ. Ингэснээр хурдан морины уралдаан зэрэг бүх үйл ажиллагааг аймаг, орон нутаг бие даан шийдвэрлэж, зохион байгуулна. Хяналт ч илүү сайжирна гэж үзсэн.

Хүүхдийн эрхийг хамгаалах бүх төрлийн хууль, зөвлөмжүүдийг ном журмаар нь мөрдөх асуудлууд дээр төрийн бус болон хүүхдийн эрх хамгаалах байгууллагууд нь хариуцна. Дүрэм, журам хууль зөрчих ямар ч асуудал байж болохгүй. Ингэхгүй бол Засгийн газар нэг шийдвэр гаргадаг. Орон нутагт хэрэгжилтийг бүрэн хангадаггүй. Эргээд уялдаа холбоо байхгүйгээс үүдэн эзэнтэй, эзэгнгүй арга хэмжээ их болдог учраас тэр хүрээндээ асуудлууд шийдэгдэнэ” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 11 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 11 цаг 40 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 11 цаг 42 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 11 цаг 43 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 11 цаг 45 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 11 цаг 47 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 14 цаг 34 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 14 цаг 39 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 14 цаг 40 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 14 цаг 41 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 14 цаг 41 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 14 цаг 42 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 14 цаг 44 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 14 цаг 45 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 16 цаг 31 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 16 цаг 41 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 16 цаг 42 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 16 цаг 43 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 16 цаг 44 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top