x

Байнгын хороо: Утааны гурав дахь хэлэлцүүлгийг өнөөдөр хийнэ

УИХ-ын Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2025.01.29/ утааны асуудлаар гурав дахь хэлэлцүүлгээ зохион байгуулна. Энэ удаад “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвээр хэлэлцүүлэг үргэлжилнэ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2011 оноос хойш зуух, яндан солихоос эхлээд сайжруулсан түлш үйлдвэрлэх хүртэл олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үр дүнд хүрээгүй. Зарцуулсан хөрөнгө хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа ч үр дүнд хүрээгүй уг төсөл хөтөлбөрүүдийн араас хариуцлага яригдаж эхлээд байна.

Сайжруулсан түлшний хэрэглээнээс болж 2019 оноос хойш 400 гаруй иргэн амь насаа алдсан мэдээ бий. Гэвч албаныхан “Түлшийг стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгаа. Сорьцод шинжилгээ хийхэд стандарт хангасан” гэдэг тайлбар хэлсээр өдийг хүрсэн. Харин эрүүл мэндийн салбарынхан агаарын бохирдлын улмаас өвчлөл нэмэгдэж, хорт хавдраар  амь насаа алдах иргэдийн тоо нэмэгдэх болсныг анхааруулсаар байна. Иймд өнөөдрийн хэлэлцүүлгээр зөвхөн түлшинд хордож амиа алдсан хохирогчдын асуудал хөндөгдөхөөс гадна эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн асуудал ч сөхөгдөж таарна.

УИХ-ын Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо иргэдийн шаардлагаар ирэх хоёрдугаар сарын 3, 4-нд утааны сонсгол хийхээр болсонтой холбогдуулж Байнгын хорооноос урьдчилсан байдлаар дээрх хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм. Өмнөх хэлэлцүүлгийг өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top