x

“Монголын сайхан бичигтэн” монголчуудын бичиг соёлыг таниулдаг нэр хүндтэй уралдаан болжээ

“Монголын сайхан бичигтэн-2024” уралдааны шүүгчээр ажилласан уран бичлэгийн их мастер, зураач, багш Д.Батбаяраас уралдааны талаар сонирхлоо. Уралдааны шүүгчид өнөө жил 18 аймаг, нийслэлийн бүх дүүрэг болон БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас оролцсон 1200 гаруй сайхан бичигтний бүтээлийг дэнслэн шүүж шилдгүүдийг тодруулсан юм.   

-Энэ жил 28 дахь удаагаа зохион байгуулж буй “Монголын сайхан бичигтэн” уралдааны ач холбогдлыг та хэрхэн үзэж байна вэ?

 -“Монголын сайхан бичигтэн” уралдаан бол монгол түмэндээ оюуны соёлоор үйлчилж, бичиг соёлыг нь таниулж, оюун ухааныг нь тэлж өгдөг нэр хүндтэй уралдаан болсон байна. Цаг хугацаа, бэрхшээлийг туулж даяаршиж буй энэ цаг үед бичиг соёлоо олон түмэндээ дэлгэрүүлж, төрийн албанд хослуулан хэрэглэнэ гэдэг их том буян юм даа. Онходын Жамьян гуай, “Бичиг үсгээ дутуу дулимаг сурсан хүн харийнханд элэглэгдэх буй за” гэж хэлсэн байдаг. Бид өөрсдөө өөрийнхөө бичиг соёлыг мэдэхгүй байж хэрхэвч болохгүй шүү дээ.

-Өнөө жилийн "Монголын сайхан бичигтэн” уралдаан өмнөх жилүүдийнхээс ямар онцлогтой болов?

 -Уралдаанд оролцогчдын тоо жил бүр өсөж байгаа. Хөдөө орон нутгийнхан түлхүү оролцож байна. Мөн ЕБС-ийн хүүхдүүд, багш нар их сайн оролцож байгаа. Насанд хүрэгчид болон мэргэжлийн багшийн ангилалд ерөнхийдөө цөөн хүн оролцож байгаа нь ажиглагдсан. Энэ жилээс хулсан үзэг, соёмбо үсэг, эвхмэл үсгийн төрлүүд нэмэгдэж байгаа.  Жишээлбэл, эсгийн дээр Их хааны тамгыг урласан нь шинэлэг байлаа. Уралдааны бүтээлүүдийг хичээнгүй, гаргацтай, алдаагүй бичих зарчимтай. Хичээнгүй сайд Цэрэндорж гэдэг шиг тийм хичээнгүй, гол ноён нуруугаа л сайн барьж явах хэрэгтэй. Түүнчлэн бийрийн болон сэтгэлгээний урлагийн бүтээлүүдийг өрсөлдүүллээ.

-Энэ жил оролцогчид ямар ямар материалыг сонгож оролцов?

-Материалын хувьд эсгий, даавуу, мод, сийлбэр дээр гээд янз бүр байсан.

-Төрийн албан хэргийг энэ жилээс хос бичгээр хөтөлж эхэлсэн. Монгол бичгийн хэрэглээг цаашид түгээн дэлгэрүүлэхэд юу хийх шаардлагатай гэж та үзэж байна вэ?

-Аппликэйшнүүд янз бүрээр гарч ирж байна. Энэ бол сайн хэрэг. Харин одоо хүмүүст монгол бичгийг таниулах, үзүүлэх, ойлгуулахаас гадна хэрэглээний материал маш чухал байна. Боловсролын салбарынхан монгол бичгээрээ зохих түвшинтэй болчихлоо шүү дээ. Тэгэнгүүт үсэг мэдэхгүй улсууд бас монгол бичгийг сонирхож эхэлж байна.

Уншъя гэхээр хэрэглээний материалууд үгүйлэгдэж байна. Тэр нь хэвлэмэл, нэвтрүүлэг, олон нийтийн сүлжээгээр байж болно. Одоо олон нийтийн сүлжээгээр ганц нэг үгийг монгол бичгээр бичиж эхэлж байна. Энэ бол ганцдахгүй, нэг ч гэсэн хүн нэг үг мэдэж л байх ёстой. Тэгэхээр хэрэглээ тал нь ингэж гарч ирвэл хүмүүс сурахгүй бол болохгүй нь гэж бодно. Нэрээ зөв бичиж байна уу, энэ зөв үү, уншаад өгөөч гэж байгаа нь зөв алхам болж байна.

Тиймээс боловсрол, соёлын байгууллагууд үүнийг нь таниулах, үзүүлэх, харуулах ажлыг л зогсолтгүй дэмжих хэрэгтэй. Зарим нэг уламжлалт бичлэгтэй үгийг л улсууд гайхаад байдаг тул учрыг нь сайтар тайлбарлаж өгч байх нь хэрэгтэй юм. Жишээлбэл, "агула" гэж бичдэг "уул гэдэг гэдэг үгийг тайлбарлахдаа, эртний хэл учраас ийм гаралтай, тэрхүү онцлог нь  хэдэн 100 жил хадгалагдаад бидний үед иржээ гэдэг ойлголтыг өгөх нь чухал юм. Хүн ойлгохгүй үг харахаараа зүрхшээгээд л, ер нь хэцүү юм байна, сурахад маш их цаг зардаг гээд бараг гадаад хэл гэж ойлгох гээд байгаа шүү дээ.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 1 цаг 7 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 15 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 21 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 1 цаг 27 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2 цаг 0 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2 цаг 2 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 2 цаг 5 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 2 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 13 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 20 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 2 цаг 25 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 2 цаг 31 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 2 цаг 57 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 3 цаг 25 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 3 цаг 55 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 18 цаг 24 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 18 цаг 32 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 18 цаг 42 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 18 цаг 48 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 18 цаг 52 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ
Top