x

Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ

Нийслэлийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх “Шинэ Зуунмод” дагуул хотыг 31501 га газарт байгуулахаар болсон билээ.

Уг бүтээн байгуулалтын хүрээнд 128.5 км авто зам, 250 МВт цахилгаан, 465 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон хоногт 20 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ажээ. “Шинэ Зуунмод” хотын захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр нийслэлийн удирдах ажилтнуудыг шуурхай зөвлөгөөний үеэр ажлын явцын талаар мэдээлэл өгчээ.

Монгол Улсын Засгийн газрын  2022 оны 143 дугаар  тогтоолоор дээрх хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан бөгөөд хотод худалдаа, үйлчилгээ, засаг захиргаа, тээвэр логистик, үйлдвэрлэл, олон улсын нисэх онгоцны буудал агаарын карго, аж ахуй, нөөц, эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулна. Мөн оюутны хотхон, судалгаа шинжилгээ болон худалдаа, бөөний төвийг байгуулахаар тусгасан байна.

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр ярихдаа “Шинэ Зуунмод болон Зуунмод хотын дунд хоногт 20 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина. Эхний ээлжийн 3000 м3/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг “Наран рашаан” компани боловсруулж байгаа бөгөөд ажлын явц 96 хувьтай байна. Зуунмод хотоос Шинэ Зуунмод хотын нутаг дэвсгэр хүртэлх мэдээлэл холбооны 96 корын шилэн кабель 22 км урт, 48 корын шилэн кабель17 км урт бүхий холбооны шугам сүлжээний худаг сувагчлалын ажлыг “Мон кабель системс” компани хийж гүйцэтгэж байгаа бөгөөд барилга угсралтын гүйцэтгэл 50 орчим хувьтай яваа. Мөн Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй, ухаалаг тогтвортой хот болгон хөгжүүлэх “Zero Energy City” хотын үзэл баримтлал бүхий цогц төлөвлөлтийг Засгийн газарт танилцуулна” гэжээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 1 цаг 7 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 15 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 21 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 1 цаг 27 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 1 цаг 59 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2 цаг 2 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 2 цаг 5 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 2 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 13 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 20 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 2 цаг 25 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 2 цаг 30 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 2 цаг 57 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 3 цаг 25 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 3 цаг 55 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 18 цаг 24 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 18 цаг 32 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 18 цаг 42 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 18 цаг 48 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 18 цаг 52 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ
Top