x

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм"

2025 оны 1-р сарын 23-нд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтад оролцож, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий үндэсний тогтолцоог бий болгох” зорилтыг дэвшүүлж, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын реформ хийх арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж эхэлсэн. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм” хэмээн онцоллоо.

Тэрээр мөн улс орнуудын туршлагаас харахад, гамшгийг сөрөн тэсвэрлэх стратеги бүхэлдээ төрд төвлөрсөн үүрэг, хариуцлага, хүч хэрэгслийг бүс, орон нутагт тэнцвэржүүлэн шилжүүлж, аливаа гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгааг дурдсан юм. Тэрбээр “Манай улсын хувьд газарзүйн байршил, байгаль цаг уур, нийгэм, эдийн засгийн чадварын хувьд ялгаатай нутаг дэвсгэр, засаг захиргааны онцлогтой учир сөрөн тэсвэрлэх чадавхыг бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүс, орон нутгийн онцлогтой уялдуулах нь илүү үр дүнтэй” гэдгийг онцолжээ.

Мөн тэрээр бүс, орон нутагт явагдах аливаа бүтээн байгуулалтын төлөвлөлт, мега төслүүд гамшгийн эрсдэлийн мэдээлэлд суурилсан, эрсдэлийг тооцсон байх шаардлагатайг дурдаад, орон нутгийн удирдлагууд болон шийдвэр гаргагчдад гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхийн ач холбогдлыг ойлгуулах, тэдгээрийг бодит, шуурхай мэдээллээр хангаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх нь Онцгой байдлын байгууллагын үүрэг болохыг тодотгосон байна.

Цаашлаад, Шадар сайд орон нутгийн Онцгой комисс, Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги болон төрийн байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг чиглэлүүдийг өглөө:

  1. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Онцгой байдлын байгууллагын стандарттай хөгжлийн стратеги 2030”-ийн зорилтууд болон Онцгой байдлын ерөнхий газрын стратеги төлөвлөгөө 2025-2028-ний хэрэгжилтийг хангах.

  2. 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор ган зудын үнэлгээг урьдчилан төлөвлөн хийж, эрсдэлийн зураглалыг боловсруулах.

  3. Салбар хоорондын шийдвэр гаргах үйл ажиллагаа, зохицуулалтыг оновчтой зохион байгуулж, эрсдэлийн мэдээлэлд суурилсан гамшгаас хамгаалах удирдлага, хариу арга хэмжээг төлөвлөн ажиллах.

  4. Онцгой байдлын байгууллагын удирдлага, алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, нийгмийн баталгааг хангах.

Шадар сайдын хэлснээр эдгээр арга хэмжээ нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, улмаар эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 1 цаг 8 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 1 цаг 16 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 1 цаг 22 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 1 цаг 28 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2 цаг 1 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2 цаг 3 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 2 цаг 6 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 2 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 2 цаг 14 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 2 цаг 21 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 2 цаг 26 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 2 цаг 32 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 2 цаг 58 мин Ц.Идэрбат: Энэ жил 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн 3 цаг 26 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 3 цаг 56 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 18 цаг 25 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 18 цаг 33 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 18 цаг 43 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 18 цаг 49 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 18 цаг 53 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ
Top