x

Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Шуурхай штабт ажиллаж, авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээтэй танилцлаа.

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтсноос Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутгаар 23 см, Завхан аймгийн Баянхайрхан, Увс аймгийн Улаангом, Хяргас, Малчин сумдын нутгаар 15 см, Баянхонгор аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумдын нутгаар 14см, бусад нутгаар 0.0-13.0 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Сагсай, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутгаар “цагаан зудын”, Увс аймгийн Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Зүүнговь, Наранбулаг, Ховд аймгийн Алтай, Дарви, Үенч, Байтаг, Чандмань, Дөргөн, Завхан аймгийн Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Завханмандал, Сантмаргаз, Говь-Алтайн, Хөхморьт, Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баянговь, Галуут, Байдраг, Заг, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Төв аймгийн Угтаалцайдам, Хэнтий аймгийн Баян-Адрага, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Халхгол сумын нутгаар /11 аймгийн 34 сум/ “цагаанаар зудархуу” нөхцөл байдалтай байгаа юм. 

Улсын хэмжээнд нийт 17.913 өрх, 7.329.400 толгой мал отор, нүүдэл хийж байна.

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөр”-т хамрагдсан нийт 13.549 малчны санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнтэй газар дээр нь ажлын хэсгүүд танилцсан гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ард иргэдэд болон отор нүүдэл хийж байгаа малчдад эмнэлгийн үйлчилгээг шуурхай хүргэх, тасалдуулахгүй байх, хот, хоорондын авто замын арчлалт, үйлчилгээг тасралтгүй хийх, зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан НОК-ын Шуурхай штабыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол олон нийтэд хүргэх, зудын эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг, чиглэлийг өгсөн юм гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 10 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 14 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 22 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 26 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 31 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 38 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 42 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 1 цаг 59 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 2 цаг 7 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 2 цаг 13 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 2 цаг 19 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2 цаг 52 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2 цаг 54 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 2 цаг 57 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 2 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 3 цаг 5 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 3 цаг 12 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 3 цаг 17 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 3 цаг 23 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ
Top