x

7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Онцгой байдлын байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. Хурлын эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян 2024 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжилтийн талаар танилцуулга хийлээ.

Улсын хэмжээнд 2024 онд нийт 4905 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдож бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 7890 хүний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 360 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд улсын нийт өрхийн 42.4 хувьд урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх арга хэмжээг хүргэж ажилласнаар объектын гал түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.1 тэрбум төгрөг буюу 14.3 хувиар, тэр дундаа шатсан гэр, орон сууцны тоо 51 хувиар, нас барсан хүний тоо 18.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт, үйлдвэрийн төв 123 дугаар ангийг шинээр байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлж, нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон, Ерөө сумын Бугант тосгон, Дорноговь аймгийн Хатанбулаг, Өмнөговь аймгийн Ханбогд сумдад Гал түймэр унтраах, аврах анги, Сэлэнгэ аймгийн Цагаануур суманд Эрэн хайх, аврах салбар,нийслэлийн Багануур, Архангай аймгийн Эрдэнэмандал, Завхан аймгийн Отгон, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд Эрэн хайх, аврах бүлгийг тус тус шинээр байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах, живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажлыг зохион байгуулж, “Сүхбаатар” хөлөг онгоц болон бусад 11 автомашин, техник хэрэгслийг 33.4-171 метрийн гүнээс татан гаргаж, тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгосон байна.

Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүний цалин, хөлсийг цалингийн сүлжээ болон зэрэглэлийг өсгөснөөр 2023 онтой харьцуулахад офицер бүрэлдэхүүний цалин дунджаар 18.5 хувь, ахлагч бүрэлдэхүүний цалин дунджаар 19.6 хувиар тус тус өсчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 10 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 14 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 22 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 26 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 31 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 38 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 42 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 1 цаг 59 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 2 цаг 7 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 2 цаг 13 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 2 цаг 19 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2 цаг 52 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2 цаг 54 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 2 цаг 57 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 2 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 3 цаг 5 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 3 цаг 12 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 3 цаг 17 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 3 цаг 23 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ
Top