x

Нийслэлийн хэмжээнд томуу томуу төст өвчнөөр 2730 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу ,томуу төст өвчний дэгдэлтийн үед зохион байгуулж байгаа арга хэмжээний талаар  Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Батцоож мэдээллээ.

Б.Батцоож:  

-“Нийслэлийн хэмжээнд 50 дугаар долоон хоногийн байдлаар томуугийн тархалт дэглэлтийн хэмжээнд байгаа. Өнгөрсөн долоон хоногт 106 мянган  амбулаторийн үзлэг хийснээс томуугийн өвчлөл есөн хувь байна. Энэ өнгөрсөн долоон хоногоос 0,7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Түргэн тусламжийн дуудлага өнгөрсөн долоон хоногт 14 мянга орчин дуудлага ирсэн.

Нийслэлийн хэмжээнд томуу томуу төст өвчнөөр өвчилсөн 2730 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнийг ангилбал, ЭМЯ-ны харьяа дөрвөн эрүүл мэндийн байгууллагад 966 хүүхэд хэвтэн эмчлүүлж  байгаа бол бусад эрүүлийн байгууллагад 236 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа.

Харин нийслэлийн 10 эрүүл мэндийн байгууллагад 1500 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Мөн дүүргүүдийн өрхийн эмнэлгийн уртасгасан цагаар ажиллуулж эхэлсэн. Тодруулбал, ажлын өдөр орой 21 цаг хүртэл, амралтын өдөр 11 цагаас орой 18 цаг хүртэл ажиллуулж байгаа.  Үүнтэй холбогдуулан нийслэлийн 18 эрүүл мэндийн байгууллагын хүлээн авах яаралтай тусламжаар үзүүлдэг хүүхдийн тоо өмнөх долоо хоногоос 600 орчмоор буурсан.

Энэ нь өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулсантай холбоотой. Чингэлтэй дүүргийн 14, 15, 16, 18, 22 дугаар хорооны хоёроос дээш насны хүүхдүүдийн тусламж үйлчилгээг “Сэлбэ нэгдсэн” эмнэлэг рүү шилжүүлсэн. Ингэснээр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулж байгаа. Түүнчлэн өнөөдрөөс Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуу салбарын эмнэлэгт таваас дээш насны хүүхдүүдэд томуугийн тусламж үзүүлэхээр 50 ор нэмэлтээр дэлгэж байна.

Үүнд Баянхошуу орчмын найман хорооны тусламж үйлчилгээг шилжүүлж байгаа юм. Цаашдаа Баянхошуугийн эмнэлэгт жилийн дөрвөн улиралд хүүхдийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлнэ. Томуу, томуу төст өвчин дэгдсэн энэ үед нэмэлтээр ор дэлгэж, байнгын зохион байгуулалтад шилжин ажиллана. Мөн Хан-Уул дүүргийн хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх 50 орыг нийслэлийн харьяа “Хан Туул хүүхдийн сэргээн засах төв”- д энэ долоо хоногт дэлгэхээр бэлтгэж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.12)
    Эмийн сонсголын мөрөөр ямар арга хэмжээ авсан бэ??? Намрын хүүхдүүдэд тарьсан хуурамч вакциныг хэн гэдэг албан тушаалтан оруулж ирсэн бэ? Хуурамч чанаргүй өндөр үнэтэй эмийн наймаачид чинь МАН дарга нар гэдэг нь үнэн бололтой!!!
    2024 оны 12 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 4 цаг 11 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 4 цаг 15 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 4 цаг 38 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 4 цаг 45 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 5 цаг 7 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 5 цаг 15 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 5 цаг 38 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top