x

Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров”

Өнгөрч буй долоо хоног манай төр засгийн түвшинд бүхэлдээ утаарсан, утаагаар амьсгалсан өдрүүд болов. Даваа гаригт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд болон хотын удирдлага, холбогдох албан тушаалтнуудыг дуудаж “Утаагаа арилга, арилгахгүй бол ажлаа өг” гэж загнаснаас бүх зүйл эхлэв.

Маргааш нь УИХ-аас ажлын хэсэг гарч “Тавантолгой түлш” компани дээр очиж загнав. Түүний маргааш хотын дарга Х.Нямбаатар “Гэр хорооллын 84 мянган зуух салж унах гэж байна. Өнгөрсөн жил солиод өгье гээд байхад солиулаагүй. Энэ жил солиулахгүй гэвэл иргэдээс санал асуулга явуулж байгаад зогсоочихно шүү” гэж занав. Сарын өмнө 32 мянган зуухыг 28 тэрбум төгрөгөөр /нэг бүр нь 875.000 төгрөг/ солино гэж байсан хотын дарга иргэдэд шахах зуухныхаа тоог 84000 хүртэл дээш шидэв. “Утаа бол мөнгө” гэдэг үг үнэн ажээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өмнө нь ажиллаж байгаад татан буулгасан “Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо”-г дахин байгуулав. УОК хуралдаад 2500 төрийн албан хаагчийг гэр хорооллын айл өрхүүдээр явуулж, хяналт шалтгалт хийлгэхээр болов. НИТХ-аас 15 хүнтэй ажлын хэсэг томилж, шахмал түлшний үйлдвэрүүд рүү дайлаар мордуулав. Хяналт шалгалтын дүн 24 цагийн дотор гарч, айл өрхүүд ажилласан масло, бакриишиг гэм мэтийг түлж, утааг нэмэгдүүлж байгааг олж илрүүлэв.

Энэ зуурт тус үйлдвэрт ажиллаж байсан нэрээ нуусан иргэн “Шахмал түлшний барьцалдуулагчийг сольсон. Хятадаас авчирсан барьцалдуулагчийг агуулахад хадгалж, шалгалтынханд үзүүлээд яг үйлдвэрлэхдээ хоёрдугаар гурилаар оорлуулдаг” гэх мэдээллийг өгч дахин “бөмбөг” тэслэв. Эцэст нь “Тавантолгой түлш” компанийг нийслэлийн өмчид шилжүүлж, ажилтнуудыг нь цомхтгохоор болов.

Эцэст нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Утаа Их тэнгэр лүү ороод ирлээ” хэмээн түгшүүрийн “харанга” дэлдэв. “Утаа ялгадаггүй юм билээ” гэдгийг хожимдож ойлгосон бас нэг хүн нэмэгдэв. Зуныг зусан, намрыг намаржин "утааг ялсан" хэмээн сонгуульдаж явсан Ерөнхий сайд сэрүүн зүүднээс сэрэв. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга н.Эрхэмбулган энэ онд угаартаж нас барсан хүний тоо 39 болсныг мэдээлэв. Нас барагчдын тоо өчигдөр орой дахин нэгээр нэмэгдэж, Засгийн газар өнөөдөр өглөө ээлжит бус хуралдаан зарлав.

Уг нь бол Улаанбаатарчууд сарын өмнөөс утаагаар амьсгалж, угаартаж эхэлсэн. Иргэд нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллээр хангалттай үгээ хэлсэн. Аргаа бараад утааны асуудал, утаанд зарцуулсан төсвөөр сонсгол зохион байгуулахыг шаардаж цахимаар санал асуулга хүртэл явуулсан.

Энэ бүхэн дээр огтоос дүлий, сохор явсан, “Улаанбаатарын утаа өнгөрсөн өвлийнхөөс 46 хувиар буурсан, буурах төлөвтэй байна” гэж мэдэгдэж байсан эрх баригчид Их тэнгэр лүү утаа орж ирсний дараа л амь орж буй нь энэ.

Энд далимд бас нэг сонирхолтой статистик сонордуулах хэрэгтэй болов уу. Сүүлийн найман жилд гэртээ угаартаж нас барсан хүний тоо:

2017 онд 27

2018 онд 44

2019 онд 40

2020 онд 86

2021 онд 135

2022 онд 103

2023 11 сард 91

2024 онд /өнөөдрийн байдлаар/ 40

Энэ бол гэртээ нас барсан тоо. Эмнэлэгт ирээд, эмчлүүлж байгаад нас барсныг тоолдоггүй гэдгийг онцолъё. Эндээс харвал утаагүй буюу шахмал түлшний хэрэглээ нэвтэрснээс хойш угаартаж амиа алдсан хүний тоо тогтмол өсөлттэй, өөрөөр хэлбэл утааны эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс урвуу хамааралтай явж байгааг анхаарна уу.

Дээр нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхэн манайд ирж судалгаа хийгээд “Жил бүр агаарын бохирдлын улмаас 7139 хүн нас бардаг, 4,8 их наядын алдагдал хүлээдэг” гэсэн байна. Энэ бол утаа, агаарын бохирдлын улмаас өвчилж, эмчлэгдэлгүй амиа алдсан хүмүүсийн тоо. Өмнө нь бид “Авто ослоор нас барж байгаа хүний тоо дайн байлдаантай улсынхаас илүү байна” гэж харанга дэлддэг байсан бол өнөөдөр үүн дээр утаа, агаарын бохирдол нэмэгдэв. Бид хоёр дахин илүү “дайнтай” улс болов.

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийн цусны хавдар ихэссэн, 2023 онд 140 хүүхэд шинээр хавдартай бүртгэгдсэн. Үүний гол шалтгаан нь агаарын бохирдол буюу агаарт байгаа хүнд металлын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой. Эрүүл мэндийн салбар дангаараа өвчлөл нас баралтыг бууруулах боломжгүй боллоо гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа. Харин хотын дарга Х.Нямбаатар зуух солих тухай л ярьж байна. Өнгөрсөн намаржин бордюр сольсон /тэр үед ч иргэд утаа, түгжрэл хоёроо л ярьж байсан/ хотын дарга өвөл эхлэнгүүт зуух солихоор шийдсэн.

Утаагүй түлш чинь утаа гаргаад байна, түлшнийхээ чанарыг сайжруулаач ээ гэхээр түлш үйлдвэрлэдэг компанийг нь нийслэлийн өмчид авчихсан. Эд яг юу хийгээд байна аа? Утаагүй түлш чинь утаа гаргаад байна, түлшнийхээ чанарыг хянаач ээ гэхээр түлш үйлдвэрлэдэг компанийг нь нийслэлийн өмчид авчихсан. Эд яг юу хийгээд байна аа? Үйлдвэр нийслэлийн өмчид очихоор л утаа арилчих уу?

"Тавантолгой түлш" компаийн ерөнхий технологич Д.Өлзийбат хэлсэн байна лээ. Тус компанийн үйлдвэрлэж байгаа шахмал түлшний орц найрлага болоод, түүхий эд 2019 оноос өнөөг хүртэл огт өөрчлөгдөөгүй. Технологийн алдаа гараагүй, Монгол Улсад мөрдөгдөж байгаа Хатуу түлшний техникийн шаардлагыг тогтмол хангаж ирсэн, хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж байгаа. Түлшний түүхий эдийг солих, чанарыг сайжруулах чиглэлээр туршилт судлагааны ажил хийсэн. Шахмал түлшний түүхий эд, мидлингийг солихгүйгээр агаарын чанарт үзүүлж буй нөлөөллийг бууруулах боломжгүй. Шахмал түлшний түүхий эдийг хагас кокс болон угааж баяжуулсан нүүрсний баяжмалаар хийх шаардлагатай гэж.

Тэгвэл тэр ажлын хэн, хэзээ хийх ёстой байсан бэ? Хэдий болтол айлын гэрт, хүний амиар туршилт хийх улс, төр засаг вэ? 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 4 цаг 10 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 4 цаг 14 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 4 цаг 37 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 4 цаг 44 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 5 цаг 6 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 5 цаг 14 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 5 цаг 37 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top