x

Шахмал түлшний түүхий эдийг солихгүйгээр агаарын бохирдлыг бууруулах боломжгүй

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос "Тавантолгой түлш" компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар байгуулсан ажлын хэсгийн гишүүд өнөөдөр тус компанийн үйлдвэрт ажиллалаа.

Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Б.Уянга, Б.Пунсалмаа,  М.Бадамсүрэн, М.Энхцэцэг нарын гишүүн оролцов. Ажлын хэсгийн гишүүдэд компанийн Ерөнхий технологич Д.Өлзийбат болон Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг нар дараах мэдээллийг хийлээ.

-"Тавантолгой түлш" компаийн үйлдвэрлэж буй шахмал түлш нь 2019 оноос өнөөг хүртэл орц найрлага болоод, түүхий эд нь огт өөрчлөгдөөгүй. Мөн шахмал түлшний технологийн алдаа гараагүй, Монгол Улсад мөрдөгдөж байгаа Хатуу түлшний техникийн шаардлагыг тогтмол хангаж ирснийг хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж байгаа.

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн тухайд, шахмал түлшний түүхий эдийг солих, чанарыг сайжруулах чиглэлээр туршилт судлагааны ажил хийжээ. Өнөөдрийн үйлдвэрлэж буй шахмал түлшний түүхий эд мидлингийг солихгүйгээр айл өрхийн яндангаас гарах утааны агаарын чанарт үзүүлж буй нөлөөллийг бууруулах боломжгүй. Тиймээс шахмал түлшний түүхий эдийг хагас кокс болон угааж баяжуулсан нүүрсний баяжмалаар хийх шаардлагатай аж. Барьцалдуулагч эдийн хувьд импортын болон дотоодын аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж буй доломитын орцтой бүтээгдэхүүн ашиглаж байгааг танилцууллаа.

Монгол Улсын тухайд хатуу түлшний барьцалдуулагчийн стандарт байхгүй бөгөөд "Тавантолгой түлш" компанийн хувьд 2022 оноос барьцалдуулагчийн байгууллагын стандартыг баталж мөрдөж байгаа гэнэ. Үүнийгээ сайжруулуулж улсын стандарт болгуулахаар ажиллаж байгаа аж.

Харин УИХ-ын Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс,

-“Та бүхний үйлдврлэж буй шахмал түлш стандартын дагуу гарч байгаа ч агаарын бохирдол их байгаа нь иргэд, олон нийтийг бухимдуулж байна. Тиймээс шахмал түлшийг яаж сайжруулах, богино хугацаанд үр дүн гаргах тал дээр илүү анхаарч ажиллах шаардлага байна. Мөн иргэдийн дунд барьцалдуулагч нь эргэлзээ төрүүлж байна гэсэн мэдээлэл ч байна. Үүнтэй уялдуулан холбогдох баримт материалыг ажлын хэсэгт татан авч үзнэ. Ингэсний үндсэн дээр санал, зөвлөмж боловсруулна. Тиймээс гуравдугаар сарын 15 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай” гэв.

Мөн агаарын чанарт нөлөөлж буй хөндлөнгийн эх үүсвэрүүдийн судлагааг нарийвчлан гаргах шаардлага байгааг ажлын хэсгийн гишүүд онцолж байлаа. Тодруулбал, дүүрэг тус бүрээр нь ямар эх үүсвэр, аль цаг хугацаанд илүү сөрөг нөлөө үзүүлж байгааг тодорхойлж, түүнд дүн шинжилгээ нөхцөл шаардлага байгааг хэлэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 37 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 43 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 50 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 55 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 1 цаг 3 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 6 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 1 цаг 11 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 1 цаг 18 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 1 цаг 22 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 2 цаг 40 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 2 цаг 48 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 2 цаг 54 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 3 цаг 0 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 3 цаг 32 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 3 цаг 35 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 3 цаг 38 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 3 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 3 цаг 45 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 3 цаг 53 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 3 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг...
Top