x

Монгол, Сенегалын малчид туршлага солилцов

“Сенегал улсын бэлчээрийн мал аж ахуйд манай нүүдлийн мал маллах арга барилтай ижил төстэй болон ялгаатай талуудтай. Гэсэн хэдий ч Монголд төдийгүй дэлхий дахинд нүүдлийн аж ахуй эрхлэгч малчдад тулгарч буй асуудлууд ижил төстэй байгаа нь ажиглагдаж байна” хэмээн WIFI төслийн хүрээнд Сенегал улсад нүүдэлчин малчидтай туршлага солилцоод ирсэн Баянхонгор аймгийн Баянцагаан сумын хоршооны малчин Р.Хүрэлбаатар ярьжээ.

AVSF ТББ-ын WIFI төслийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Богд, Жинст, Баянцагаан сумын хоршоодыг дэмжих хүрээнд Франц улсын Европ, Гадаад Хэргийн яамны 800,000 еврогийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж буй юм. Төслийн зорилго нь  хот суурин газрын оршин суугчдыг хагас нүүдлийн, бэлчээрийн малын гаралтай, өндөр чанартай орон нутгийн махаар хангаж, бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэж байна.

Монгол Улс дахь Франц улсын Элчин сайдын яамны дэмжлэгээр AVSF байгууллага, Баянхонгор аймгийн малчдын төлөөлөл Сенегал улсад бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчидтэй туршлага солилцон, байгаль цаг уурын өөрчлөлтөөр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, малын гаралтай бүтээгдэхүүний талаарх төрөөс баримтлах бодлого, цаашид малчдын ажиллах ирээдүйн чиг хандлагын талаар санал солилцон, мэдлэг туршлагаа хуваалцжээ. 

Монгол, Сенегал малчдын санал солилцох, практик уулзалтад Бөмбөгөр сумын залуу малчин Б.Болортуяа (36 нас), Баянцагаан сумын малчин Р.Хүрэлбаатар (54 нас), Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны тэргүүн Д.Бурмаа (36 нас) нарын төлөөлөл оролцож, зүүн хойд Сенегалын Ферло, Дакарын өмнөд эргийн Сали орчмын бэлчээрийн бүсэд зочилсон байна. Хөтөлбөрийн эхний хэсэгт дээрх бүс нутгууд дахь сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэгжүүд, малын зах, бэлчээр хамгаалал түүний нөхөн сэргээлт болон ойжуулалтын бүс нутаг, бэлчээрийн аж ахуй эрхлэгч малчин өрхүүдийн нөхцөл байдалтай танилцсан байна.

Б.Болортуяа “Энэ бүсийн малчид амьд малаа үзэсгэлэн худалдаагаар сурталчлан борлуулж, тогтмол орлогын эх үүсвэрээ бүрдүүлдэг нь сайн туршлага болох”-ыг дурдсан бол, Р.Хүрэлбаатар “Бэлчээр ашиглагчдын бүлэг нь хоршоон дотроо нүүдэллэн ирж буй малчдыг хүлээн авах комисс байгуулан, шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж, хуваарилсан газар нутагт суурьшуулан маргаан зөрчилдөөнөөс сэргийлдэг нь авууштай туршлага байсныг онцолжээ. 

Хөтөлбөрийн удаах хэсэгт, “Африк дахь (Агро) бэлчээрийн мал аж ахуй: Өнөөгийн байдал ба хэтийн төлөв” сэдэвт олон улсын академик хуралд оролцож, Д.Бурмаа Монгол Улсын бэлчээрийн мал аж ахуйн өнөөгийн нөхцөл байдал болон Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос хэрэгжүүлж буй санал санаачилгыг танилцуулжээ. 

Эх сурвалж: Монцамэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 4 цаг 9 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 4 цаг 13 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 4 цаг 36 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 4 цаг 43 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 5 цаг 5 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 5 цаг 13 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 5 цаг 36 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top