x

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т боллоо

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр "Баянгол цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-т болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа.  

Шуурхай зөвлөгөөний эхэнд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга нийт 14 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 86,4 хувьтай байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/367 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утсыг цэгцлэх зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахын үүрэг болгосон.

Дээрх ажлын хүрээнд 11-р хороо, Хувьсгалчдын гудамжинд шон дээгүүр дамжсан 400м шилэн кабель утсыг цэгцэлсэн бол 16-р хороо, Энэбишийн хөшөө орчмын ил гарсан цахилгааны тэжээлгүй кабель утсыг тастаж авсан бол дүүргийн хэмжээнд 18 шон тагжуулсан байна. Мөн өнгөрсөн шуурхай зөвөлгөөнөөр дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогыг танилцуулахыг үүрэг болгосон. Тэгвэл дүүргийн Татварын хэлтэс энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 106 хувь, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 94 хувь, дүүргийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 103 хувиар тус тус биелүүлсэн байна.

Шуурхай хуралдааны үеэр холбогдох хэлтсийн дарга нар дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын явц байдал, хаврын мод тарилтын төлөвлөгөө, дүүргийн төсвийн орлого бүрдүүлэлт, гарааш буулгалт болон газар чөлөөлөлтийн ажлын явц, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Мөн Боловсролын хэлтэс, Насан туршийн суралцахуйн төв болон Цагдаагийн газрын мэдээллийг сонслоо.

 

Түүнчлэн энэ удаагийн дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, "Ногоон хот-Иргэдийн оролцоо" хаврын мод тарих бүх нийтийн аяны хүрээнд "Баянгол цэцэрлэгт хүрээлэн"-д болсон бөгөөд энэ жилийн хаврын мод тарилт Баянгол дүүрэгт тавдугаар сарын 11-нээс 19-ний өдрүүдэд болно. Иймд дүүргийн Удирдах ажилтнуудад хаврын мод тарилттай холбоотой мэдээллийг нэгдсэн байдлаар өгсөн юм. Баянгол дүүрэгт 2024 онд нийт 160 байршилд 23050 ширхэг мод, 18,100 м2 талбайд зүлэгжүүлэлт, 58,550 ширхэг цэцэг тарихаар төлөвлөн бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. 

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нийт Удирдах ажилтнуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд,

  • Дүүргийн хэмжээнд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдал болон хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулах,

  • Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд далд болон ил зогсоол хийх байршлуудын судалгааг гаргах,

  • Дүүргийн төрийн байгууллагуудад авто тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэх ажлыг эрчимжүүлэх,

  • Үндэсний их баяр наадам болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах,

  • Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын газар чөлөөлөлтийн ажлыг бүх атанд эрчимжүүлэх,

  • Гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг яаралтай зохион байгуулах,

  • Тавдугаар сарын 14-нд дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах,

  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мол тарих арга хэмжээнд харьяа байгууллага, иргэд , ААНБ-уудыг оролцуулах,

  • 2025 оны орон нутгийн хөгжлийн сан"-гаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний санал асуулгад иргэдийг оролцуулах,

  • Гэр хорооллын гуу жалга, алсын замуудад түүвэр хог ихтэй байгааг анхаарч, цэвэрлэгээ, тээвэрлэлтийг сайжруулах


iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 12 мин Монтенегро улсын түүхийн товч 21 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 28 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 32 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 37 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 40 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 1 цаг 35 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 15 цаг 26 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 15 цаг 30 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 15 цаг 53 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 0 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 16 цаг 22 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 16 цаг 30 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 16 цаг 53 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top