x

А.Хүслэн: Эрэгтэй, эмэгтэй хүний хооронд тэнцүүгийн тэмдэг тавьж, жендер ярьж байгаа нь бидний алдаа

Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр. Энэ өдрийг угтаж Олон улсын Улаанбаатар их сургууль, Отгонтэнгэр их сургуультай хамтран зохион байгуулсан “21 дүгээр зууны Монгол гэр бүл” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулжээ. ЭШБХ-д “Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьсан "Улаанбаатар" ерөнхий боловсролын дунд сургуулийн түүх, нийгэм судлалын багш А.Хүслэнтэй цөөн хором ярилцлаа.

-Боловсролын салбар тэр дундаа ерөнхий боловсролын сурах бичиг, сургалтын хөтөлбөрт “гэр бүлийн хүчирхийлэл, жендер”-ийн тухай ойлголтыг ямар байдлаар тусгасан байдаг вэ?

-Бага болон суурь дунд боловсролын сургалтад “Жендерт суурилсан хүчирхийлэл” нэртэй хичээл болон агуулга шууд утгаараа байхгүй. Харин “хүний эрх”, “бие эрхтнээ нэрлэж сурцгаая”, “эрх зүй” гэсэн бүлэг сэдэвт дасгал, даалгавар, агуулгын баяжуулалтын түвшинд ордог. Ерөнхий боловсролын дунд сургуульд “Бизнес судлал” гэдэг хичээлийг сурах сонирхолтой сурагч багш нараараа заалгаад сонгон сурах боломжтой байдаг. Түүнтэй яг адилхан “Гэр бүл, жендерт суурилсан хүчирхийлэл"-ийн талаар тусгай хөтөлбөр боловсруулж сонгон сурах боломж сурагчдад олгох хэрэгтэй байна. Бид илтгэлээрээ энэ сэдвийг хөндөн гаргаж ирж байгаа юм.

-Таны илтгэл хамтын бүтээл юм байна. Хамтрагчдаа танилцуулах уу?

Нийслэлийн ерөнхий боловсролын 155 дугаар дунд сургуулийн багш Алтанцэцэгтэй хамтарч энэ илтгэлийг бэлтгэсэн. Бид нэг гэр бүлийн хүмүүс байгаа юм.

-Гэр бүлээрээ судлаачид байна. Гэхдээ таны гэр бүлийн хүн төрийн өмчийн дунд сургуульд та хувийн хэвшлийн дунд сургуульд багшилж байна. Хоёр өөр хэвшлийн сургуулийн орчинд ялгаа байдаг уу?

 -Сургалтын хүрээнд онцын өөрчлөлт байхгүй. Харин хоёр өөр эх үүсвэрээс санхүүждэг учраас түүнд бага зэргийн ялгаа байгаа нь ажиглагддаг.

-Таны илтгэлд сурах бичигт эрэгтэй хүүхдийг нийгэмд буруу ойлголт өгөхөөр дүрслэн үзүүлсэн талаар дурдсан. Түүнийг дэлгэрүүлэх үү?

-Хоёрдугаар ангийн иргэний сургалтын агуулгад “Хүн ба орчин” сурах бичигт эрэгтэй хүүхдийг “бяр чадалтай, зоригтой, аль эсвэл хэн нэгнийг зоддог гэх өнгө аясаар түлхүү гаргасан байдаг. Гэтэл эмэгтэй хүүхдийг гэрийн даалгавар сайн хийдэг ноомой хүлцэнгүй, цэвэр цэмцгэр байдлаар дүрслэн үзүүлэх" жишээний. Эрэгтэй хүүхэд угаасаа хөдөлгөөнтэй, түүнийг сахилгагүй, зодоонч, хүчирхийлэгч шинж чанартай агуулгаар сурах бичигт тусгасан байгааг бид буруу гэж үзэж байгаа.

-Бага ангийн сурах бичигт ийм байна. Харин 6-9 ангийн сурах бичиг хичээлийн хөтөлбөрт жендер, хүчирхийллийн тухай ямар байдлаар тусгасан байна?

-Яг энэ үг хэллэг шууд утгаараа байхгүй. Харин сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө хянах, асуудлыг эв найртай шийдвэрлэх гэсэн агуулгыг нь жендер, хүчирхийлэлтэй холбож тухайн багш өөрийнхөө арга хэлбэрээр зааж байгаа.

-Та багш судлаачийн хувьд энэ яриад байгаа зүйлийг сурах бичиг, сургалтын хөтөлбөрт яаж тусгах ёстой гэж үзэж байгаа вэ?

-Зөвхөн нийгмийн ухааны хичээл гэхгүйгээр математик, англи хэл, байгалийн ухаан боловсролын бүх хичээлээр жендерт суурилсан хүчирхийлэл, эрэгтэй эмэгтэй хүний бие физиологийн ялгаатай холбоотой зүйлийг заах хэрэгтэй болжээ. Ингэхгүй бол гудамжинд явж байгаад эмэгтэй хүүхэд, эрэгтэй хүүхдийг цохиж унагаах нь жендерийн тэгш байдал хэмээн үзэх байдалд хүрээд байна. Эрэгтэй, эмэгтэй хүний бие физиологиос үүдэлтэй ялгаатай байдлыг харгалзаж жендерийн талаар зөв зохистой мэдлэгийг бага наснаас нь олгож хүүхдийг төлөвшүүлэх хэрэгтэй.

-Жендер суурилсан, гэр бүлийн хүчирхийллийн талаар бага, дунд боловсролын сурах бичиг, сургалтын хөтөлбөрт бодит мэдээлэл, ойлголт зөв бүтээлч ажил хэрэгч байдлаар сууж өгсөнгүй гэж та үзэж байгаа хэрэг үү?

-Жендерт суурилсан, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой тухайлаад авчихсан нэг сэдэвтэй хичээл өнөөдөр байхгүй л байна. Нийгмийн эрх зүй, зөрчлийн тухай хууль, иргэний болон захиргааны эрх зүйтэй холбоотой хичээлийг ахлах ангийнхан судалдаг. Ийм хичээлийг тэд судлахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх юм бол тийм ийм ял шийтгэлтэй гэдгийг л үзэж байгаа.

-Сурагчдад хүчирхийллийг үйлдэж болохгүй гэдэг сэдлийг өгөх талаар сурах бичигт ямар хэмжээнд суулгасан байдаг юм бол?

-Ер нь, 6-9-р ангийн сурах бичигт энэ талаар бусад ангийн сурах бичгээс арай илүү суулгаж өгсөн байдаг гэж ойлгож болно. 1-5 дугаар ангид бие физиологийн ялгаатай байдал талаас нь тайлбарласан байдаг. Уг нь энэ ялгаатай байдлаас жендерийн ямар ямар ялгаатай байдал үүсдэг талаар 6-9 дүгээр ангид орох хэрэгтэй байгаа юм.

-Та одоо яг хэд хэддүгээр ангид хичээл зааж байна?

 -Би 6-12 дугаар ангид хичээл заадаг.

-Сурах бичиг, хичээлийн хөтөлбөрөөс хальсан ямар асуулт 6 дугаар ангийн хүүхдүүдээс гардаг юм бол?

-Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн тэнцүүгийн тэмдэг шиг ижилхэн байх нь жендер үү? гэдэг асуулт хүүхдүүд гаргаж ирдэг. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд хувинтай ус авч явах болоход эрэгтэй хүүхдийн булчин түрүүлж хөгждөг учраас хувинтай усыг өргөөд явах нь зүйн хэрэг биз дээ. Гэтэл жендерийн тухай мэдлэг мэдээлэл сургалтын түвшинд хангалттай бус болохоор манай хүүхдүүд эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд адилхан, чи наад хувинтай усаа бариад яв гэж эрэгтэй нь эмэгтэйдээ хэлэх жишээтэй болсон байна. Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн бие физиологийн ялгаатай байдлыг харгалзан үзэж үүргийн хуваарилалтыг ярьж жендерийн тухай зөв ойлголт өгөх ёстой. Гэтэл ийм ойлголтгүйгээр жендерийн тухай эрэгтэй, эмэгтэй хүний хооронд шууд тэнцүүгийн тэмдэг тавьж жендер ярьж байгаа нь бидний алдаатай ойлголт. 

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 17 цаг 24 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 19 цаг 24 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 19 цаг 35 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 22 цаг 12 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 23 цаг 45 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Өчигдөр 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Өчигдөр 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Өчигдөр 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Өчигдөр 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Өчигдөр 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Өчигдөр 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top