x

У.Хүрэлсүх: Сувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахад бүх талаар дэмжинэ

Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр. Дэлхий нийтээр энэ өдрийг “Бидний сувилагч-Бидний ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Сувилагч танаараа бахархъя-2024” арга хэмжээг UG Arena-д зохион байгууллаа. Сувилахуйн салбарынхан “Шинэ сэргэлтийн бодлого-Эрүүл мэнд”, “Сувилахуйн тусламжийн бодлогын зарим асуудалд” сэдвээр илтгэл, мэдээлэл сонсож, “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын шинэчлэл, “Сувилахуйн хүний нөөцийн хөгжил”, “Сувилахуйн удирдлага, манлайллын шинэчлэл”, “Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж, үйлчилгээний шинэчлэл” сэдвээр салбар хуралдаанууд болсон байна.

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө хүчин зүтгэж байсан болон одоо ажиллаж байгаа сувилагч нарт баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. 

Ерөнхийлөгчийн өнгөрсөн жил дэвшүүлсэн санаачилгын хүрээнд сувилагчдыг тасралтгүй хөгжүүлэх, эмнэлзүйн ур чадварыг сайжруулах зорилготой “Сувилагчийн хөгжлийн төв” байгуулах хөрөнгийг  шийдвэрлэснийг онцоллоо.

Сувилахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, анхан шатлалд эмч, сувилагчийн харьцааг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн болон мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байгааг хэллээ.

Мөн энэ салбарт шинэ технологи, инновац нэвтрүүлэх, мэргэшсэн сувилахуйн тусламжийг өргөжүүлэх, сувилагч мэргэжлийн үнэлэмжийг өргөх болон “Эрүүл монгол хүн”-ий төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.

Монгол Улсын Засгийн газар сувилахуйн тусламж, үйлчилгээний удирдлага, манлайлал, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулах зорилгоор 2023 онд 17 нэр төрлийн цогц ажил хийсэн байна.

Тухайлбал 200 гаруй сувилагч, эх баригчийг хилийн чанадад сургалтад хамруулж, сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадварын таван бүлэг цогц чадамж боловсруулан хэрэгжүүлж, түгээмэл үйлдлийн 29 стандартыг шинэчлэн, сувилагчдын цалинг 2023 онд дунджаар 45, энэ онд 20 хувиар нэмжээ.

Манай улс Олон улсын сувилагчдын өдрийг 29 дэх жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд “Сувилагч танаараа бахархъя-2024”-д 2500 гаруй хүн оролцож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 10 мин Монтенегро улсын түүхийн товч 19 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 30 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 34 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 38 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 1 цаг 32 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 15 цаг 23 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 15 цаг 27 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 15 цаг 50 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 15 цаг 57 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 16 цаг 19 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 16 цаг 27 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 16 цаг 50 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top