x

"Сүүн дархлаа" зорилтот хөтөлбөрийг ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ), Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ) болон холбогдох төрийн байгууллагууд хамтран “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрт нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуулийн бага, дунд, ахлах ангийн 18,840 хүүхэд хамрагдаж долоо хоногийн гурван өдөр “Д” амин дэмээр баяжуулсан сүү ууж байна.

БШУЯ, Жайка олон улсын байгууллагатай хамтран ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол хөтөлбөрийг дэмжих төслийн хүрээнд “Бага ангийн сурагчдын хоол тэжээлийн байдал”-д судалгаа хийхэд эрдэс, амин дэмийн дутагдал, ясны сийрэгжилт өндөр хувьтай гарсан. Энэ нь шим тэжээллэг хоол хүнсийг хангалттай хэмжээнд авч чадахгүй байгааг харуулж байна.

Тухайлбал сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 3-4 дахин бага байгаа нь кальц болон “Д” амин дэмийн дуталд орж яс сийрэгжих, тархины хөгжил буурах, шүд цоорох зэрэг өвчлөлийн суурь болж байгаа юм. Тиймээс дээрх зорилтот хөтөлбөрийг нийслэл, дүүрэг, эцэг эхийн хамтын оролцоотойгоор хэрэгжүүлж эхэлжээ.

Хөтөлбөр хэрэгжүүлэхэд гарч буй зардлын тодорхой хэсгийг сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид гаргаж байгаа. Тэд энэ арга хэмжээг эрүүл мэндэд тустай зөв зүйл хэмээн талархан хүлээж авч байна.

Дундговь аймгийн ЗДТГ "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлж ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачууддаа сүү өгч эхэлсэн нь "Сүүн дархлаа" зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхлэлийг тавьжээ.

БШУЯ “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг цаашид улсын хэмжээнд ерөнхий боловсролын бүх сургуулиудад хэрэгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ, эцэг эх асран хамгаалагчдыг дэмжлэг чухал тул бүх нийтээрээ хамтран ажиллахыг уриалж байгаа юм.

Амин дэмээр баяжуулсан сүү ууснаар:

  • Бие махбодын дархлаа, эд эс, ясны хэвийн өсөлт хөгжилтийг дэмжих,
  • Тархи, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах
  • Бие махбодын өсөлт хөгжилд зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, С, Д, В12, рибофлавин, кальц, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисын хэмжээ нэмэгдэж, шүдний өвчлөл буурах өндөр ач холбогдолтой бөгөөд дархлаа нэмэгдсэнээр сурах идэвх сайжирна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: Боловсрол, Шинжлэх Ухааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 6 цаг 48 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 7 цаг 23 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 9 цаг 2 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 9 цаг 12 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 9 цаг 19 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 10 цаг 20 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 10 цаг 23 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 10 цаг 27 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 10 цаг 31 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 10 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 10 цаг 36 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 10 цаг 39 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 13 цаг 5 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 13 цаг 11 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 13 цаг 19 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 13 цаг 23 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 13 цаг 31 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 13 цаг 34 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 13 цаг 39 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 13 цаг 47 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top