x

“Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан иргэд өлсгөлөн зарлаад 7 хонов

Байрны урьдчилгаанд их хэмжээний мөнгөө залилуулж, хохирсон иргэд өлсгөлөн зарлаад долоо хонож байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Монтойбүрд” ХХК-ийн “Хөх дэгд” хотхоноос 500 гаруй айл байр захиалсан ч дөрвөн жилийн хугацаанд огт ашиглалтад ороогүй байна. Тиймээс байрны захиалга өгч хохирсон 13 иргэн өлсгөлөн зарлажээ. 

Хохирсон иргэд "Бидний мөнгө хаашаа оров? Зээл, түрээсийн төлбөрөө төлж чадахгүй гудамжинд гарлаа, мөнгөө авъя. “Монтойбүрд" ХХК-ийн Хөх дэгд хотхонд захиалга өгсөн 3,000 иргэн хохирч байна, Цагдаа, шүүх ажлаа хийхгүй байна" хэмээн ярьж байна. 

Иргэн 1: 

-Анх 2021 оны арваннэгдүгээр сард байр захиалж, нийт 70 сая төгрөг өгсөн. Би одоо гурван хүүхэдтэй. Хүүхдүүдээ орхиод Солонгост гурван жил ажиллаж, хөдөлмөрлөж олсон мөнгөө алдчихаад сууж байна. Эхний жил нь түрээсийн байраар явлаа. Хоёр дахь жил нь амьдрал улам хүндэрсэн. Ингээд гурав дахь жил ч өнгөрлөө. Гэвч байр ашиглалтад орсонгүй. Өмнө нь байсан оффис нь хүртэл алга болчихсон. Гурван жил хүлээлээ. Одоо надад энэ байранд орно гэсэн итгэл алга. Үр хүүхдүүдээ дагуулж түрээсийн байраар явахаа больё. Зүгээр л мөнгөө буцаагаад авмаар байна.

Иргэн 2:

-Анх жүжигчин Батаагийн сурталчилгааг лайваар харсан. Бэлэн төлөлтөөр захиалгыг 100 хувь төлбөл метр квадрат нь 1.4 сая гэхээр нь өгсөн. Гэвч одоог хүртэл юу ч баригдсангүй. Барих компанид нь шаардлага тавихаар удахгүй хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг. Бидний өгсөн мөнгө яасан бэ гэхээр арматурынхаа төмөрт хулхидуулсан, одоо ямар ч мөнгөгүй болсон гэх тайлбарыг өгөөд байгаа. 

 

 

Иргэн 3:

-Захиалга өгөөд хоёр жил өнгөрлөө. Гэтэл одоо хүртэл юу ч баригдаагүй. Бид ухчихсан нүх хараад сууж байна. Цагдаагийн байгууллагад хандсан ч хариу, шийд өгөөгүй. Тиймээс эцсийн шийдвэр нь өлсгөлөн зарлах арга хэмжээ болж байна. 

Би дөрвөн хүүхдээ хаяад энд долоо хонож байгаа. Одоо надад орон гэр алга. Элэг бүтэн сайхан амьдарна гэж бодтол их хэмжээний мөнгөөр хохирч, нөхрөөсөө салж, өрх толгойлсон ээж болоод сууж байна. Хүнийг ингэж луйвардчихаад ямар ч хариуцлага хүлээгээгүй. Сүүлдээ миний хүүхдийг хүртэл сургуульд явах хүсэлгүй болгож байна. "Ээжээ би мөнгө олъё, та хүрээд ирээч ээ" гэж байна. Бид ийм амьдралыг хүсээгүй. Мөнгө ч үгүй, гэр орон ч үгүй, хоосон газар хараад долоо хоног уйллаа. 

Иргэн 4: 

-Миний хувьд 125 сая төгрөг өгсөн. Одоо эхнэртэйгээ хамт түрээсийн байранд амьдарч байна. Цалингийн зээл, түрээсийн байр, машины лизингээ төлнө. Залуус бидний мөрөөдөл байр, машин л болчихоод байна. Гэтэл мөнгөө залилуулаад зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа.

Энэ байранд орох итгэл төрж, захиалга өгсөн шалтгаан нь олны танил, жүжигчидтэй холбоотой. Манай уран бүтээлчид олон нийтийн танил хүмүүс биднийг харж байгаа байх. Жүжигчин Батаа, Аглуу сурталчилгаанд нь орж байсан. Тэднийг хараад л итгэл төрсөн. Жүжигчин Батаагийн сурталчилгааг үзээд энд захиалга өгсөн гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • LOAN OFFER (127.0.0.1)
    Хувийн бизнесээ эхлүүлэхийн тулд танд зээл хэрэгтэй юу? Та орлого багатай тул орон нутгийн банк болон бусад санхүүгийн байгууллагаас зээл авахад хүндрэлтэй байна уу? 0.98% бага хүүтэй зээлийн хариулт энд байна. ACCOUNTOFFICIALCOOPERATION@PROTON.ME хаягаар бидэнтэй холбогдоно уу.
    2024 оны 06 сарын 20 | Хариулах
  • Цэк (127.0.0.1)
    Олны танил хүн гэж худлаа ярьдаггүй бурхан биш шүү дээ ална даа эд нар ер нь сурчилгаанд оролцсон хүмүүс бас хууран мэхлэгчид бх магадлал өндөр
    2024 оны 05 сарын 07 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 07 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Olnii tanil aldartnuud yund humuusiig urialah gj bgagaa nyagtalj bmaar yum ted ch yahav munguu avaad yavaad ugnu tedniig harj itgel unemshil torson humuus hohirood ulddeg shde hadgalamj zeeliin horshoo yag tegsen shde
    2024 оны 05 сарын 07 | Хариулах
  • бах (127.0.0.1)
    энэ хүмүүсийн мөнгө төгрөгийг луйварддаг этгээдүүдийг хатуухан шийтгэдэг болмоор юм маш олон хүний амьдралыг үрж байна.
    2024 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Оркууд байр сав, орон зайгаа бэлдээгүй юм бж 4 хүүхэд гаргана гэнээ таарсан амьтад!
    2024 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    3,4 хорооллын 10 хороо бичилд баригдаж буй * Хөх Сувд хотхоны 805р блокын байрыг жүжигчин Цоожоо рекламдаад байсан. Одоо тэр байр бас ажил нь зогссон. Олон хүмүүс хохирч байна.
    2024 оны 05 сарын 06 | Хариулах
  • Иргэн (127.0.0.1)
    цагдаа л ийм юман дээр мөрөөрөө урдах ажлаа хиичих хэрэгтэй шдээ бэлтэс мөрөн энэ гээд л байнга залилхюан гараад шийдэх гэж 10 жил шахуу юм болох юм
    2024 оны 05 сарын 06 | Хариулах
    • Заасс тэр ч юу юм
      Заасс тэр ч юу юм
      2024 оны 05 сарын 06
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 7 цаг 31 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 8 цаг 6 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 9 цаг 45 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 9 цаг 55 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 10 цаг 2 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 11 цаг 3 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 11 цаг 7 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 11 цаг 11 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 11 цаг 14 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 11 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 11 цаг 19 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 11 цаг 22 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 13 цаг 48 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 13 цаг 54 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 14 цаг 2 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 14 цаг 6 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 14 цаг 14 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 14 цаг 18 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 14 цаг 23 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 14 цаг 30 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top