x

"Т.Чимгээгийн нэхэмжилсэн 48 тэрбум төгрөгийг төрөөс төлөх шаардлагатай" гэв

УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр шийтгэгдсэн гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татсан эсэх тухай мэдээлэл ажлын хэсэгт ирээгүй тул албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй байна.

Иргэн Т.Чимгээгийн хувьд сэтгэл санааны болон хууль бусаар цагдан хоригдсон, таван жил, 10 сар орчим хугацаагаар эрх чөлөөгөө хасуулсан, гэр бүл болон бие махбодын хохирол учирсан гэж 48 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Энэ нь тухайн иргэний нэхэмжилж байгаа дүн. Нөхөн төлбөрийн асуудал шүүхээр шийдвэрлэгдэнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нөхөн төлбөрийг төрөөс төлөх шаардлагатай. Хэрэв төрөөс тодорхой хэмжээний нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарвал буруутай этгээдүүдээр төлүүлэх асуудлыг ярина. Татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн төлбөр төллөө гэхэд хууль зөрчсөн буруутай этгээдүүд хариуцлага хүлээж, нөхөн төлбөрийг барагдуулах асуудал яригдах ёстой.

Иргэн Т.Чимгээгийн нэхэмжилж байгаа нөхөн төлбөрийн асуудлыг шүүх шийдвэрлэнэ, шүүхэд хандсан асуудалд ажлын хэсэг оролцохгүй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 7 цаг 30 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 8 цаг 5 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 9 цаг 44 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 9 цаг 54 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 10 цаг 1 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 11 цаг 2 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 11 цаг 6 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 11 цаг 10 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 11 цаг 13 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 11 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 11 цаг 18 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 11 цаг 21 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 13 цаг 47 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 13 цаг 53 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 14 цаг 1 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 14 цаг 5 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 14 цаг 13 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 14 цаг 16 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 14 цаг 21 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 14 цаг 29 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top