x

Франц улс манай МАА-н салбарт 800 мянган еврогийн төсөл хэрэгжүүлнэ

Францын улс Монгол дахь ЭСЯ-аараа дамжуулан санхүүжүүлэх 800 мянган еврогийн буцалтгүй тусламжаар “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” ашгийн бус байгууллагаас хэрэгжүүлэх WIFI  төслийг албан ёсоор эхлүүллээ.

Уг төсөл нь Монгол Улсад тогтвортой, чанартай, ашигтай махны үйлдвэрлэлийг хөгжүүлснээр хотыг тал нутагтай холбох нийлүүлэлтийн сүлжээ бөгөөд орон нутагт чанарын өндөр шаардлага хангасан махны нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх шинэлэг төслийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нарын 2023 онд харилцан хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны хамтын ажиллагааг хөдөө аж ахуйн салбар, ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлд, хүнсний аюулгүй байдал, мал эмнэлгийн салбарт эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа батлан илэрхийлсэн билээ. Монгол дахь Франц улсын ЭСЯ, Монгол Улсад 2004 онд үйл ажиллагаагаа эхэлсэн “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд Баянхонгор аймгийн Богд, Жинст, Бөмбөгөр, Баянцагаан суманд махны нийлүүлэлтийн сүлжээний чадавхыг судлах инновац шингэсэн төслийн үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлэхийг санал болгосон. Төслийн гол цөм нь махны мөшгих тогтолцоо, чанар, эрүүл ахуйн шаардлагыг хангах, түүнчлэн мал аж ахуйн болон бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх ээлтэй тойрогт малчдыг татан оруулах, эдийн засгийн үнэ цэнийг бий болгоход чиглэсэн арга зам юм.

2024 оны дөрөвдүгээр сарын 10-нд Монгол Улсын Засгийн газраас зарласан “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнтэй нийцүүлэн махны үйлдвэрүүд, орон нутгийн мал нядалгааны газруудтай худалдааны хамтын ажиллагаа өрнүүлэх замаар дөрвөн малчны хоршоо тогтвортой мах, махан бүтээгдэхүүнээ ашигтай зах зээлд гаргахад уг төсөл дэмжлэг үзүүлэх ажээ.  

Монголын махны холбооны тэргүүн Н.Батсуурь эрүүл мэндэд аюулгүй, баталгаажсан махны нийлүүлэлтийн сүлжээнд оролцох чадавхыг харуулах боломжийг энэ төсөл олгож байгааг онцоллоо. Бэлчээрийн мал аж ахуйд түшиглэн, Монголын хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах, хэрэгжүүлэх арга зам, хөшүүргийг тодорхойлох, түгээн дэлгэрүүлэх зорилгоор орон нутгийн удирдлагууд, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран, төслийг хэрэгжүүлэгч байгууллагаас 2026 оны дөрөвдүгээр сард зөвлөлдөх уулзалт хийхээр товлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 7 цаг 32 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 8 цаг 7 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 9 цаг 46 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 9 цаг 56 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 10 цаг 3 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 11 цаг 4 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 11 цаг 8 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 11 цаг 12 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 11 цаг 15 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 11 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 11 цаг 20 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 11 цаг 23 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 13 цаг 49 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 13 цаг 55 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 14 цаг 3 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 14 цаг 7 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 14 цаг 15 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 14 цаг 19 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 14 цаг 24 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 14 цаг 31 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top