x

Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг

Гэрэл зургийг Монцамэ

Манай улсад зохион байгуулж буй “Аялал жуулчлалын 7 хоног”-ийн үйл ажиллагаанд гадаад, дотоодын аялал жуулчлалын байгууллагын мянга гаруй төлөөлөгч, зочид оролцож байна. Тэдний нэг БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Жао Жи Чианий сэтгэгдлийг хуваалцлаа.

Жао Жи Чиань:

-Би БНХАУ-аас аялал жуулчлалын салбарыг төлөөлөн ирж, Монгол Улсын “Аялал жуулчлалын 7 хоног”-ийн үйл ажиллагаанд оролцож байгаадаа их баяртай байна.

Манай улсын Засгийн газраас “Нэг зам-Нэг бүс” гэсэн хөтөлбөр дэвшүүлсэн. Үүгээр дамжуулан бид Монгол Улстай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах их сонирхолтой байгаа. Энэ салбарт цаашид хамтран ажиллах өргөн боломж бидэнд бий.

-Хөрш орны хувьд ч тэр БНХАУ-ын жуулчид Монголд их ирдэг. Тэд Монголоос хамгийн түрүүн юуг сонирхох дуртай байдаг вэ?

-Хятадын жуулчдын хамгийн их очих дуртай газар бол тал нутаг байдаг. Монгол орны байгальтай танилцахыг их хүсдэг. Тиймээс хамгийн түрүүнд хөдөөг л зорьдог. Хоёрт, ард түмний амьдралтай танилцах дуртай. Жишээ нь, малчин айл яаж амьдарч, аж төрж буйг их сонирхдог. Монгол ахуйг өөрийн биеэр мэдрэхийг хүсдэг. 

-Хоёр орны Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаанд юу чухал гэж та бүхэн үзэж байна вэ?

-Монгол Улс аялал жуулчлалын салбарыг нэн тэргүүнд тавьж чухалчилж байгаа юм байна. Монгол орон онгон байгалиа хадгалан авч үлдсэнээр олон жуулчин татах боломжтой, жуулчид ч ихээр ирнэ. Мөн хоёр талын аялагч жуулчдын аяллын соёлын түвшинг дээшлүүлж, зүй зохистой аялах тал дээр, ялангуяа үйлчилгээ тал дээр анхаарч ажиллацгаах нь чухал юм.

БНХАУ-ын жуулчдын хувьд тэднийг Монголд ирэхэд аяллын маршрут, чиглэл, үйлчилгээг цахимаар сайн танилцуулж мэдээлэх хэрэгтэй. Мөн Монголын бараа бүтээгдэхүүнийг худалдан авах дуртай байдаг. Ялангуяа ноос, ноолууран бүтээгдэхүүн. Мөн эрчүүд их жуулчилж ирдэг тул ан агнуурын аялал жуулчлал хөгжих боломжтой санагддаг.

Хятадын жуулчдыг Монголд хүлээн авахад хятад хэлтэй хөтөч мэдээж чухал. Иймд БНХАУ-д сурч буй монгол оюутнууд болон Монголдоо хятад хэл сурч буй хүмүүсийг хөтчөөр ажиллуулахад анхаарвал илүү үр дүнтэй байх болов уу. Учир нь, бидний хоорондын ойлголцол их чухал.

montsame.mn

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 9 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 18 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 29 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 34 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 37 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 32 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 23 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 16 цаг 27 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 16 цаг 50 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 57 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 19 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 17 цаг 27 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 17 цаг 50 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top