x

Д.Наранбаатар: Сарын дотор шийдэх юмыг найман сар уяснаас $3.6 саяын үнэтэй эм устгалаа

Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-ны үйл ажиллагааны доголдол, Сангийн яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Ж.Ганбатын хариуцлагагүй үйлдлээс болж, 450 гаруй хүний элэг бүтэн болох боломж хаагдаж, 3.6 сая ам.долларын үнэтэй АНУ-аас ирсэн "AbbVie" брэндийн эм устгалд орсон асуудлаар “Оном” сангийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн дарга Д.Наранбаатар мэдээлэл хийлээ.

Д.Наранбаатар: 

-"2012 онд "Оном" сангийн зүгээс "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг санаачилсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2017-2019 оны хооронд 1.1 сая хүн эрт илрүүлэгт хамрагдсан юм. Ингээд 192,000 хүн элэгний C вирустэй болох нь тогтоогдож үүнээс 60,000 орчим нь эдгэрсэн. Гэхдээ архаг вирусийн халдвартай 150,000 орчим хүн бий.. Эдгээрийн 90,000 гаруй нь огт эмчилгээ хийлгээгүй. 

Эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн 95 хувь нь бүрэн эдгэрсэн бол үлдсэн 5%-ынх нь вирус мутацад ороод эмд тэсвэртэй болсон. Ийм хүмүүст нэн шаардлагатай эмийг "Оном" сангийн зүгээс АНУ-ын "AbbVie" гэж компанид хүсэлт тавиад 450 орчим хүнд 950 хайрцаг эмийг төлбөргүйгээр оруулахаар хэлэлцсэн. Энэ эм маш үнэтэй. Ойролцоогоор 3.6 сая ам.доллар буюу 12 тэрбум төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн. Харамсалтай нь арчаагүй төрийн хар гайгаар өнгөрсөн Баасан гарагт устгалд орсон.

Устгалд оруулахад 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулагдаж, бичлэг, баримт хийсэн. Эмийг устгахдаа анхаарал тавьдаг шигээ ЭМЯ ажлаа хийдэг байсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байлаа.

Манай байгууллага энэ эмийг оруулж ирэх гэж бүтэн жил хөөцөлдлөө. Өнгөрсөн оны хоёрдугаар сард анх эм авах хүсэлтээ АНУ-ын компанид тавьсан юм. Ингээд орж ирэхдээ бүтэн жилийн хугацаанд хэрэглэж болох хугацаатай ирсэн. 

Гаднын эмийн байгууллагууд бол ашгийн төлөө ажилладаг. Нэг эмийг таван жилийн баталгаатай үйлдвэрлэдэг. Ингээд хугацаа нь дуусах дөхсөн үлдэгдэл эмээ зарагдахгүй бол бусад улсад хандивладаг. Ийм л үйл явцаар эмийн хандив орж ирдэг. Хэдийгээр хугацаа нь дуусах дөхсөн ч амжаад хэрэглэвэл үр дүнгээ өгдөг. Гэтэл манай улс ганц журам батлах гэж гурван жил болж буйн хар гайгаар өнөөдөр энэ эм устгалд орж байна. 

Уг нь чадварлаг мэргэжилтэн байвал гурав хоногт л журмаа батлаад тэр дор нь шаардлагатай хүмүүст эмчилгээ хийх бүрэн боломж байсан. Энэ журамд гурван жилийн хугацаатай, Монголд зориулж үйлдвэрлэгдсэн эмийг оруулж ирнэ гэсэн заалтууд бий. Үүнийгээ шинэчлээгүй тул хуулийнхаа хүрээнд гаалиар нэвтрүүлэх боломжгүй. Үүнээс болж хамгийн чанартай компанийн үнэтэй эмийг устгаад сууж байна. 

Уг эмийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) хүлээн зөвшөөрсөн, олон сая хүн хэрэглэж, үр дүн нь тодорхой болсон. Манайд эмчилгээнд орох бүрэн боломж байлаа. Эм эмнэлгийн хэрэгслийг хянах зохицуулах газрын дарга н.Энхтуяа гэж С.Чинзориг сайдын нутгийн хүн байдаг. Энэ хүн ажлаа хийж мэдэхгүйгээс болоод маш их хугацаа алдсан. Ганцхан сарын дотор шийдчих боломжтой юмыг найман сар уясан. Хэрвээ энэ хүн ажлаа хийгээд богино хугацаанд журмаа шинэчилсэн бол өдийд 450 хүн эмчилгээнд хамрагдах байв.

Журам нь батлагдаагүй ч бид Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатад хүсэлт тавьсан боловч боломжгүй гэдэг хариулт авсан.

Манайд элэгний хорт хавдраар гэхэд өдөрт дунджаар таван хүн нас бардаг. Гэтэл зөвхөн Д вирусийн эмийг л татвараас чөлөөлнө гээд салбарын сайд нь зарлаад байдаг. Бусад төрлийн эмийг ч гэсэн гаалийн татвараас чөлөөлөх ёстой. 

Эмийн сонсгол хийнэ гэж яриад байгаа. Шулуухан хэлэхэд Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн сонгуулийн шоу. Дөрвөн жил зүв зүгээр сууж байснаа сонгуулиас хоёр сарын өмнө гэнэтхэн эмийн сонсгол хийнэ гэдэг. Асуудал хаана нь байгааг бүгд сайн гадарлаж буй. Эм их үнэтэй байна гээд компаниудыг чичлээд сууж байна. Үнэндээ эмийн худалдааны өртөг 35% байдаг. Эмийн сан байгуулна, эм хадгалах агуулах ийм байх ёстой, эм зүйчтэй байна гэх мэтээр баахан хууль дүрэм яриад нэг эм үйлдвэрлэх өртөг шууд 35 хувиар өсдөг. Үүн дээр гаалийн 15.5% нэмэгдэнэ. Тухайн эмийн компани ашгаа бодно гэх мэтээр явсаар худалдаанд гарахдаа их үнэтэй болохоос өөр аргагүйд хүрнэ.

Манай "Оном" сан эм хийдэггүй. Харин хандиваар шаардлагатай эм, эмийн бүтээгдэхүүнийг оруулж ирж, хүмүүст үнэгүй эмчилгээ хийх боломжтой. Саяхан салбарын сайд С.Чинзориг Буриад руу хүмүүс явуулж эмчилгээ Д вирусийн эмчилгээ хийнэ гэж мэдэгдсэн. Энэ нь ОХУ-ын иргэдэд зориулсан эм болохоос биш монголчуудад зориулсан зүйл биш.

Хувь хүн өөрөө сонголтоо хийгээд эмчилгээ хийлгэж болно. Харин Төрийн зүгээс ивээн тэтгээд нийгмийн даатгалаас мөнгийг нь гаргавал олон улсын гэрээ зөрчсөн гэж үзэх бүрэн боломжтой" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 48 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 56 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2 цаг 3 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2 цаг 8 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 12 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 15 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 10 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 17 цаг 1 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 17 цаг 5 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 28 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 35 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 57 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 18 цаг 5 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 28 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top