x

2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллараар худалдаж авсан байна

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.04.15) Төрийн ордонд эхлээд байна. Нээлттэй сонсгол нь эмийн хүртээмж, эмийн үнэ ба шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд энэ сарын 17-ныг дуустал үргэлжилнэ. Гурван өдөр үргэлжлэх сонсголд нийт 127 гэрчийг дууджээ.

Өнөөдрийн сонсголд шинжээчийн танилцуулснаар 2020 оноос эмийн үйлдвэр буурсан бол эм ханган нийлүүлэгч байгууллага өссөн байна. Тухайлбал, эм ханган нийлүүлэгч байгууллага 2022 онд 298 байсан бол 2023 онд 453 болж нэмэгдсэн байна. Харин эмийн үйлдвэр 39 болж буурчээ.  Эмийн сангийн тоо өсч 2023 онд 2857 болж өссөн байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 1000 хүн тутамд нэг эмийн сан ногдож байгаа бол орон нутагт 1600 хүн тутамд нэг эмийн сан ногдож байгаа статистик гарчээ. Нийт бүртгэлтэй эм  4213 бөгөөд 21 хувь нь дотоодод үйлдвэрлэсэн бол 79 хувь нь импортоор орж иржээ. Дотоодын үйлдвэрийн эм нийт бүртгэлтэй эмийн 20 хувь, үнийн дүнгийн 90 хувийг эзэлдэг байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын тайлбарласнаар 2022 онд эм импортлогч нар маш их ашиг олсон тоо баримт харагдаж байгаа аж. Монголчууд 2022 онд 8.6 тонн эм “идсэн”.  Энэ хэмжээний эмийг худалдан авахад 447 тэрбум төгрөг зарцуулсан.  Нэг кг эмийг 16 доллараар худалдан авсан. Харин 2023  онд импортлогчид нэг кг эмийг 27 ам.долараар  худалдан оруулж ирсэн.  Гэхдээ импортоор орж ирсэн эмийн хэмжээ буурсан ч 468 тэрбумын борлуулалт хийсэн статистик гарсан байна.  Энэ нь эм импортлогч нар асар их хэмжээний ашиг хийсэн байж болзошгүй гэдэг дүгнэлт хийхэд хүргэж буй аж. Гэхдээ энэ асуудлыг өнөөдрийн сонсголоор сонсохгүй, маргааш дэлгэрэнгүй хөндөж ярина гэдгийг шинжээч болоод хуралдаан даргалагч онцоллоо.

Нээлттэй сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн удирдаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 8 цаг 21 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 8 цаг 56 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 10 цаг 35 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 10 цаг 45 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 10 цаг 52 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 11 цаг 53 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 11 цаг 57 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 12 цаг 1 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 12 цаг 4 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 12 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 12 цаг 9 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 12 цаг 12 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 14 цаг 38 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 14 цаг 44 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 14 цаг 52 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 14 цаг 56 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 15 цаг 4 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 15 цаг 7 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 15 цаг 12 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 15 цаг 20 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ...
Top