x

2023, 2024 онд шүүх хоёр сэтгүүлчийг "Худал мэдээлэл тараах" гэмт хэрэгт буруутгажээ

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэний эдлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулж, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосон бөгөөд зөвхөн иргэн, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл гаргасан тохиолдолд хуульд зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулдаг.

Улсын хэмжээнд 2023, 2024 оны эхний гурван сарын байдлаар иргэн, байгууллагаас гаргасан хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн 15, гэмт хэргийн талаарх 187 гомдол, мэдээллийг мөрдөх байгууллага хүлээн авчээ.

Иргэн, байгууллагаас гаргасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дээрх 202 гомдол, мэдээллийн дийлэнх нь хувь хүнээс гаргасан гомдол байна. Тодруулбал нийт гомдлын 135 буюу 66.8 хувийг иргэнээс, 37 буюу 18.3 хувийг аж ахуйн нэгж, байгууллагаас, 30 буюу 14.9 хувийг албан тушаалтнаас гаргасан бол 91 буюу 45 хувь нь сайт, 30 буюу 14.8 хувь нь сэтгүүлч, гурав буюу 1.4 хувь нь телевизтэй холбоотой байна.

Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд иргэн, байгууллагаас гаргасан зөрчлийн шинжтэй 15 гомдол, мэдээллээс есөн гомдлыг хүлээн авахаас татгалзаж, гэмт хэргийн шинжтэй нэг гомдлыг харьяаллын дагуу мөрдөх байгууллагад шилжүүлж, бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн, төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зэрэг зөрчлийн таван хэрэгт нэр бүхий гурван сэтгүүлчид Зөрчлийн тухай хуульд зааснаар торгууль оногдуулжээ.

Харин иргэн, байгууллагаас гаргасан “Хувь хүний нууцыг задруулах”, “Худал мэдээлэл тараах”, “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх”, “Татвар төлөхөөс зайлсхийх”, “Мөнгө угаах”, “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” зэрэг гэмт хэргийн талаарх 187 гомдол, мэдээллийг мөрдөх байгууллага хүлээн авч, прокурорт санал гаргаж ирүүлснээс 106 буюу 56.6 хувийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, хааж шийдвэрлэсэн байна.

Иргэн, байгууллагаас гаргасан гэмт хэргийн талаарх дээрх 187 гомдол, мэдээллийн 12.8 хувь буюу 24 хэрэгт мөрдөх байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэлтэй гэж дүгнэн 13 сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хуульд заасны дагуу нэг яллагдагчийн хэд хэдэн үйлдлийг нэмж нэгтгэсэн байна.

Мөн хугацаанд шүүхээс хоёр сэтгүүлчийг Эрүүгийн хуульд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу худал мэдээллийг залруулж, бусдын нэр төрийг сэргээх арга хэмжээ авахыг даалгасан байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр өөрийн эрх, эрх чөлөөгөө хамгаалуулах, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг баталгаатай эдлэх бөгөөд энэ нь нэг талаас гэмт хэргийн улмаас хохирсон иргэний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, нөгөө талаас бусдын эрхэд халдсан буруутай этгээдэд хуульд заасан хариуцлагыг шүүхээс оногдуулах байдлаар баталгааждаг эрх юм.

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 48 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 57 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2 цаг 4 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2 цаг 8 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 13 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 16 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 11 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 17 цаг 2 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 17 цаг 6 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 29 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 36 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 58 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 18 цаг 6 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 29 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top