x

Онцгой байдлын салбарт хөндлөнгийн шинжээч оруулахаар шаардлага хүргүүллээ

Онцгой байдлын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсантай холбоотойгоор Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүд "Монгол Ньюс” төвд мэдээллээ. 

Үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс Шадар сайд С.Амарсайхан болон ОБЕГ болон НОБГ-т дараах найман шаардлагыг хүргүүлж байгаа юм байна.

  1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, стандарт хэрэгжиж байгаа эсэхийг хянан шалгаж, мэргэжлийн байгууллага болон хөндлөнгийн, үйлдвэрчний байгууллагыг оролцуулах
  2. Ажлын байрны хамгаалах хэрэгсэл нь олон улсын стандартыг хангаж байгаа эсэхэд хөндлөнгийн шинжээч оруулах
  3. Байгалийн гамшигт үзэгдэл, гал, үер усны голомтод ажиллаж байгаа алба хаагчдынхаа хөдөлмөр болон нийгмийн хамгаалал бодитоор хангагдаж байгаа, үгүйд анхаарах
  4. Авран хамгаалах чиглэлд ажиллаж буй хүний нөөц дутмаг байна. Өөрөөр хэлбэл хүний нөөцийн зохист түвшний харьцаа нь алдагдсан эсэхийг тодруулах
  5. Сүүлийн 10 жилийн санхүүгийн тайланд орсон шалгалт, аудитын дүгнэлтүүдтэй танилцах боломжийг олго. Улмаар санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитын дүгнэлтийг гаргуулах
  6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөөний хэрэгжилт, хөдөлмөрийн дотоод журам, сургалтын чанар, аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэрэгт үнэлгээ хийж, шалгах
  7. ОБЕГ-ыг мэргэшсэн удирдлагаар хангах
  8. Төрийн алба болон албан журмын салбарт ажиллаж байгаа нийт ажилтны эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зэрэг шаардлагыг нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хүргүүлж байна.

МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваа:

-"2023 онд ажлын байран дахь үйлдвэрлэлийн 408 осол бүртгэгдсэн. Улмаар ажлын байрандаа 57 хүн нас барсан харамсалтай тохиолдол байгаа.

Осол аваар буурахгүй байна. Үүний шалтгаан бол ХАБ, эрүүл ахуйн тухайн хуулийг хангалттай хэрэгжүүлдэггүйтэй холбоотой. 

Энэ он гарсаар байгалийн гамшигт үзэгдлээс үүдэлтэй 4,484 осол аваар гарсан. Үүний 70 хувь нь объектын гал түймэр.

Гал түймрийн үед ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчдын ажиллах нөхцөл туйлын дутмаг, үүнд тавих хараа хяналт байхгүй учраас амь насаа алдаж байна. Тиймээс ажлын байрны гадна болон дотоод нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээг хийлгэе" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 47 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 56 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2 цаг 3 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2 цаг 7 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 12 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 15 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 10 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 17 цаг 1 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 17 цаг 5 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 28 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 35 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 57 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 18 цаг 5 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 28 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top