x

"Боловсролын салбарын реформд Засгийн газрын манлайлал хэрэгтэй" гэв

Боловсролын Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал өчигдөр Төрийн ордонд боллоо. Тус зөвлөлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даргалдаг.

Энэ үеэр Боловсролын үндэсний зөвлөлийн дэд дарга, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд “"Л.Энх-Амгалан "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-ын талаар танилцуулав. 

БШУЯ, Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн болон Боловсролын Үнэлгээний Төвөөс 2018-2022 онд хийсэн сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгаа, оношлох үнэлгээ, сурах бичгийн агуулгын шинжилгээний үр дүнгүүд нь сургалтын хөтөлбөр, сурах бичигт туссан агуулга нь танин мэдэхүйн сэргээн санах ойлголтын түвшинд төвлөрсөн, хэрэглээний болон бүтээлч түвшинд анхаарал хандуулаагүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл давтамжтай хийгдэж ирсэн ч үзэл санааны хувьд “судлагдахууны агуулга төвтэй сургалтын хөтөлбөр” бүрэн өөрчлөгдөхгүй байгаа талаар дурдлаа.

Олон улсын дундажтай харьцуулахад бага боловсролын түвшинд судалж буй хичээлийн тоо ойролцоо, суурь боловсролын түвшинд харьцангуй олон байна гэжээ.

Ирээдүйн ур чадварын олон улсын судалгаагаар аналитик сэтгэлгээ ба инновац, идэвхтэй суралцахуй ба суралцахуйн арга барил, асуудлыг цогцоор нь шийдэх чадвар, шүүн тунгаах, задлан шинжлэх чадвар, бүтээлч сэтгэлгээ ба шинэ санаа дэвшүүлэх чадвар, технологи хэрэглэх чадвар, технологийн загварчлал ба программчлал, бэрхшээл сорилтыг даван туулах чадвар учир шалтгааныг ойлгох, шийдэл, санаа дэвшүүлэх чадвар чухал байна.

Сайд Л.Энх-Амгалан "Боловсролын багц хууль батлагдсанаар  сургалтын хөтөлбөр, багшийн хөгжил, үндэсний үнэлгээний тогтолцоо, үр дүнд суурилсан санхүүжилт, сургууль, цэцэрлэгийн менежмент, засаглал, цахим шилжилт гэсэн зургаан асуудал дээр шинэчлэлт хийх боломж бүрдсэн гэдгийг тэмдэглээд дээрх судалгаануудын дүнд тулгуурлан сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг хийнэ.

Энэ хүрээнд сургалтын хөтөлбөрийн “Хүүхэд бүрийн авьяас” гэх ерөнхий үзэл санааг “Хүүхэд бүрийн чадамж” байхаар тусгасан. Мөн одоогийн хөтөлбөрт суралцахуйн хүрээ, хяналт-шинжилгээ, үнэлгээ тодорхойгүй байдаг бол шинэ хөтөлбөрт заавал судлах хичээл, сонгон судлах хичээл, хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэх мэтээр суралцахуйн хүрээг нарийвчлан, суурь чадамжийн үнэлгээ, ерөнхий чадамжийн үнэлгээ, олон улсын үнэлгээ гэхчлэн тодорхойлсон ба тэгш хамруулах зарчим, арга зүйг баримтлах ба суралцагчийн эзэмших чадамж цогцоор авч үзсэн” гэв.

Ерөнхий сайд Боловсролын салбарын реформд Засгийн газрын манлайлал хэрэгтэй, Засгийн газрын тэргүүний хувьд бүх талаар дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.

“Өдгөө дэлхийн нийгэм, эдийн засагт цар тахлын дараах үр нөлөө, өөрчлөлтүүд гарч, улс төр, геополитикийн хувьд нэг туйлтаас олон туйлт болон хувьсаж байна. Ийм эгзэгтэй цаг үед хоёр том гүрний дунд оршдог, парламентын засаглалтай ардчилсан Монгол Улс боловсролын салбартаа онцгой анхаарах ёстой. Боловсролын хөтөлбөрийн цөм нь дэлхийд өрсөлдөх чадвар эзэмшсэн, түүх, өв соёлоо мэддэг, монгол сэтгэлгээтэй эх оронч иргэнийг бэлтгэх нь зүйтэй. Хамгийн чадварлаг хүмүүс багш болдог тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй"-г Ерөнхий сайд онцоллоо.  

Боловсролын хөгжил бүх зүйлийн суурь учир сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулахдаа багш, эрдэмтэд, иргэний нийгмийн төлөөллийн санал, дүгнэлтийг  тусгах,  их өгөгдөл, математик тооцоололд тулгуурлаж, яамд, салбар дундын оролцоог хангаж, маш тодорхой, хэмжигдэхүйц, хэрэгжихүйц, хугацаатай, бодит тоо, зорилтыг дэвшүүлж шийдвэрлэхийг зөвлөлийн гишүүдэд даалгав.

Боловсролын салбарын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын үзэл баримтлал”-ыг Боловсролын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, батална.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 46 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 55 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 2 цаг 2 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 2 цаг 6 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 11 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 14 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 9 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 17 цаг 0 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 17 цаг 4 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 27 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 34 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 56 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 18 цаг 4 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 27 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top