x

Х.Болорчулуун: Залуу малчдыг дэмжих 10 хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Мал аж ахуйн сэргэлт" бодлогын хүрээнд малчдад тулгамдаж буй асуудлуудын шийдлийг боловсруулан гаргасныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун өчигдөр Залуу малчдын үндэсний чуулганы хаалтын үеэр танилцуулжээ.

Залуу малчдыг дэмжих дараах 10 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна.

Шийдэл 1. E-malchin цахим хөтөлбөр.

Энэхүү хөтөлбөр нь E-mongolia платформ дээр E-malchin цэсийг бий болгосноор малчдад үзүүлэх төрийн үйлчилгээг нэг цонхоор хүргэх.

Шийдэл 2. Мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлэх эрүүл мэнд хөтөлбөр.

Малын эрүүл мэндийг хамгаалж, мал, мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор мал эмнэлгийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлэх.

Шийдэл 3. Малчдын хөгжлийн төв бий болгох хөтөлбөр.

Багийн төвүүдийг малчдын хөгжлийн төв болгон 1 багийн хөгжлийн төв болгон өргөжүүлж, жишиг загвар гарган ажиллах. Тухайлбал: Малчдад эрүүл мэнд, ахуйн үйлчилгээ, соёл спортын үйлчилгээ үзүүлэх төв байх. Мөн мал аж ахуйн туслах үйлчилгээний нэгж бий болгох.

Шийдэл 4. Малчдад мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөр

MCYT-ээр дамжуулан Малчин, Мал зүйч, Малын эмчийн туслах боловсон хүчнийг бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 2024 онд 1000 малчныг сургах.

Шийдэл 5. Малчдын хүүхдүүдэд зориулсан дотуур байр хөтөлбөр.

Сумын төвүүдэд малчдын хүүхдүүдийг сургах дотуур байруудын хүрэлцээг бүрэн хангах, 7 настай сургуульд элсэх боломжоор хангах, дотуур байрны багш нарын тоог нэмэгдүүлэх. Улсын хэмжээнд ЕБС-ийн 532 дотуур байранд 35.7 мянган хүүхэд амьдарч байна. Үүнээс 26.8 мянга нь малчдын хүүхэд. Одоогийн байдлаар жилд 30 орчим дотуур байрыг шинээр барьж байгаа буюу 10 хувийг шинэчилж байна.

Шийдэл 6. Ногоон тэжээл 100 сум 100 га хөтөлбөр.

Тэжээл тариалах боломжтой 100 сумдад 100 га талбайд малчдын бүлэг байгуулсан тохиолдолд техник, тоног төхөөрөмж, үр, бордоо, хашаажуулалтыг урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлээр олгох.

Тэжээл тариалах боломжгүй сумуудыг урьдчилсан захиалгын хөтөлбөрт хамруулах, малчид өөрсдөө өвөлжөө, хаваржаандаа болон гэрийн нөхцөлд тэжээл тариалахад сургах, шаардалагатай бага оврын техник хэрэгслийг уян нөхцлөөр зээлээр олгох.

Шийдэл 7. Улсын аваргын журмыг өөрчлөх хөтөлбөр.

Улсын аварга малчны шалгуурыг цахимжуулж, шалгуур үзүүлэлтээс малын тоон үзүүлэлтийг хасах, ухаалаг мал аж ахуй эрхлэгчдийг шалгаруулдаг уралдааныг шинээр зохион байгуулах.

Шийдэл 8. Туршлага судлах хөтөлбөр.

Чуулганд оролцогч залуу малчдаас бусад орны мал аж ахуйн туршлага судлах хөтөлбөрт хамруулах.

Шийдэл 9. Хоост айл хөтөлбөр.

Малчин айлуудыг аялал жуулчлалын чиглэлээр нэгдсэн системд оруулах, сургалт мэдээллээр хангах.

Шийдэл 10. Mал аж ахуйн кластер төсөл хөтөлбөр.

Өвөрхангай аймгийн төслийн загварыг бүсчилсэн хэлбэрээр хэд хэдэн аймагт байгуулах, төслийн дэд бүтцийг төрөөс санхүүжүүлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бостоны марафонд 30 мянга гаруй гүйгч оролцоно 1 цаг 29 мин С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна 1 цаг 31 мин Өвөрхангай аймагт “Алтан аргай” шагайн холбооны 20 жилийн ойн тэмцээн боллоо 1 цаг 33 мин Корпорацуудын аварга шалгаруулах “Алтан Бэрс” шатрын тэмцээнд “Голомт” банкны баг түрүүллээ 1 цаг 36 мин Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ 1 цаг 39 мин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна 1 цаг 40 мин 108 хүүхдийн тусламжийн төв 1530 дуудлага мэдээлэл хүлээн авчээ 1 цаг 42 мин Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын хувьсгалтай адил сонсогдож байна 1 цаг 57 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 3 цаг 16 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 3 цаг 35 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 3 цаг 41 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 3 цаг 43 мин Улсын арслан Э.Батмагнай "Алтан цом"-ын манлай бөхөөр шалгарлаа 3 цаг 43 мин Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 3 цаг 45 мин Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү 4 цаг 33 мин Г.Отгонтамир: Жолооч нар “Би ерөөсөө л амжина” гэсэн бодолтой гүйцэж түрүүлэх эрсдэлтэй үйлдэл хийж байна 4 цаг 47 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 5 цаг 41 мин 2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-нд болох үйл явдлын тойм 5 цаг 44 мин АНУ боомтуудыг нь бүсэлсэн хэвээр байвал Иран хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ 5 цаг 46 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 5 цаг 47 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top