x

Г.Занданшатар: Хүүхэд үхэж байхад бид дуугуй суух ёстой юм уу?

Сүүлийн 10 гаруй хоногт гэхэд 13 настай охин сургуулийнхаа өмнө гарцан дээр машинд мөргүүлж амиа алдсан, Дорнод аймагт 7 настай хүү хойд эцгийнхээ гарт амиа алдсан, бага насны 3 хүүүхэд ээжтэйгээ хамт угаартаж нас барсан, 5-7 настай эгч дүү хоёр орон сууцны 9 давхраас унаж амиа алдсан гээд сэтгэл сэртхийлгэм аймшигтай осол, гэмт хэргүүд гараад байгаа. Энэ бүхний буруутан нь томчууд, эцэг эхчүүд, төрийн байгууллагуудын хайхрамжгүй байдал шүү гэдгийг УИХ-ын дарга өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдсэн. Мөн Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжоо эргэж харах, хэрэгжилтийг хангах, хүүхдийг сургуулийн орчин, гэр бүлийн орчинд хамгаалах тогтолцоог бий болгох, хариуцлагыг чангатгах асуудлаар саналаа боловсруулж орж ирэхийг холбогдох яам, Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудад үүрэг болгосон.

Энэ дагуу өнөөдрийн чуулганаар хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой дээрх сэдвийг эхний асуудал болгон хэлэлцүүлсэн билээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд асуудал хариуцсан Засгийн газрын сайд, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон ТББ-ын удирдлагууд оролцов. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар:

-"Гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг иргэд, хүүхдийн аюулгүй байдлыг хангах түвшинд хийх хэрэгтэй. Сургуулийн автобусны хүрэлцээг сайжруулах, сургалтын хөтөлбөрт гэр бүл, хүүхэд хамгааллын талаар мэдлэг олгох агуулгыг багтаах шаардлагатай. Хүүхэд залууст багаас нь өөрийгөө болон үе тэнгийнхнээ хамгаалах мэдлэгийг олгох ёстой" гэв. 

Өнөөдрийн хэлэлцүүлгээс, 

-Барилгын яаманд цонхны стандарт, хамгаалалтыг шинэчилж баталгаажуулахыг үүрэг болгож,

-Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой хуулийг чангатгахаа зарлалаа. Товчхондоо УИХ хүүхдийн эрхийг асуудлыг дангаар нь авч хэлэлцсэн бараг анхны тохиолдол болов.

Гэвч чуулганы хуралдааны үеэр БШУ-ы саяд Л.Энх-Амгалангийн хэлсэн үг гишүүдийг багагүй бухимдуулав. Сайдын хэлсэн "Ниргэсэн хойно хашгирав гэж, ганц хоёр өдрийн сенсаац хийгээд орхидог, загасны ой санамжтай баймааргүй байна. Сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал бий. Гэхдээ бүх бурууг сургууль, багш руу чихдэг баймааргүй байна" гэсний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар:

-"Боловсролын сайд юу яриад байна. Хүүхдүүд үхэж байхад бид дуугүй суух ёстой юм уу. Ард түмний төлөөллийн байгууллага дотоод гадаад ямар ч асуудлаар байр сууриа илэрхийлэх ёстой. Хүүхдүүд үхээд байна. Хаана хаана чинь ажил болохгүй байна, харанга дэлдэж байна" хэмээн дуугаа өндөрсгөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 1 цаг 50 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 1 цаг 54 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2 цаг 17 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2 цаг 24 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2 цаг 46 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2 цаг 54 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 3 цаг 17 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top