x

Х.Нямбаатарыг Хотын даргаар томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. 

Тэрээр "Х.Нямбаатар сайд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээс бүрэн татгалзаж, хотын засаг даргын үүргийг гүйцэтгэнэ. Ингэхдээ Засгийн газраас шийдвэр гаргаад нэг төрлийн бүрэн эрхт төлөөлөгч хэлбэрээр ажиллах нөхцөлийг бий болгоё. Төр, засгийн зүгээс нийслэлийн асуудалд анхаарал хандуулж олон жил хуримтлагдсан, бугшсан идээ бээрийг шахахад бодлогын дэмжлэг үзүүлж, бүх салбар яам анхаарал хандуулж ажиллана" гэлээ. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Ерөнхий сайдын зүгээс авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг хийх чиглэлд Улсын төсвийн хөрөнгө оруулалтад бодлого тусгаж, 320 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгсөн байдаг.

Үүнтэй холбоотой асуудлыг хэрэгжүүлэх шатанд буюу тендер зарлаж сонгон шалгаруулалтыг хийх, цаашлаад сонгон шалгаруулалт хийсэн хувийн компани нь олон улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон автобус үйлдвэрлэдэг компаниудаас худалдан авалт хийх явц дээрээ бодитой алдаа, дутагдлыг гаргажээ гэж үзсэн.

Уг асуудалд олон нийт ч ихээхэн бухимдалтай хандсан. Энэ үүднээс нийслэлийн Засаг дарга өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

Нийслэлийн түвшинд, цаашлаад бүх дүүргийн түвшинд бүтэц зохион байгуулалтын томоохон шинэчлэл хийх үүргийг Ерөнхий сайд өгч байна.

Шинээр томилогдох засаг дарга нийслэлийн ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, түгжрэлийн асуудлыг арилгахад бодитой шийдлийг гаргаж, ажиллах, ялангуяа өвлийн улирал ирж буйтай холбогдуулан агаарын бохирдлыг бууруулах чиглэлд дорвитой алхам хийх, үүнийгээ дагаад нүүрсний, боловсруулсан түлшний зохистой хэрэглээг нэвтрүүлэх чиглэлд анхаарал хандуулах үүрэг чиглэлийг өгсөн.

Нөгөөтээгүүр нийслэлийн газар зохион байгуулалт, хот төлөвлөлт зэрэг олон нийтийн бухимдлыг төрүүлсэн зүйлсэд бодитой шинэчлэл хийх, өмнөх удирдлагуудын гаргасан алдааг засварлах, дахин алдаа дутагдал давтагддаггүй байх чиглэлд үүрэг өглөө" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 1 цаг 51 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 1 цаг 55 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2 цаг 18 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2 цаг 25 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2 цаг 47 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2 цаг 55 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 3 цаг 18 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top