x

Ногоон автобусны асуудлыг хөндсөн АН-ын гишүүн Ж.Энхбатад төрийн хамгаалалт хүсэв

УИХ дахь Ардчилсан Намын бүлэг ногоон автобустай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт:

-“Хамгийн анх Монголд ногоон автобусны асуудлыг 2023 оны есдүгээр сарын 16-нд хөндөж тавиад, 18-нд АТГ-т хүргүүлсэн АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Ж.Энхбат өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцож байна. Энхбатын зүгээс энэ асуудлыг хөндөж тавьсны дараа их хэмжээний дарамт сошиал хаягуудаар болон мессежээр нь ирж байгаа. Тиймээс Ж.Энхбатыг хувь хүнийх нь хувьд төрийн хамгаалалтад авах асуудлыг тавьж өгөөч. Асуудлыг хөндөж гаргаснаас хойш байнгын дарамтад байна” гэж хэллээ.

АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Ж.Энхбат:

-"Сүүлийн энэ ногоон автобустай холбоотой асуудлаар хуулийн дагуу баримт нотолгоотой, авто тээврийн инженерийн хувьд авто тээврийн мэргэшсэн инженерийн хувьд техникийн үзүүлэлтүүдийг ил тод болгооч ээ гэдэг асуудлаар өөрийн цахим хаягт тавьж байршуулсан. Явах эд анги, мотор, хөдөлгүүр яагаад нууцад орох болов гээд шүгэл үлээсэн. Хуульч нартай сууж мэргэжил арга зүйн зөвлөгөө авсны үндсэнд  АТГ-т гомдол өгсөн. Үүний дагуу гэрчийн мэдүүлэг өгч, холбогдох материалуудаа дуудсан цагт нь очиж өгч байна. Өнөөдөр Түгжрэлийн сайд ажлын хариуцлага алдсан гээд гоё огцорч байгаа боловч яагаад бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулахгүй байгаа юм бэ.

Шүгэл үлээсний үр дүнд ар гэр, хамаатан садан руу таних, танихгүй дугаараас маш их холбогдож байна. Цахим хаягаар "Нялх нойтон хүүхэдтэй байж аяа бодоорой. Хаана амьдардгийг чинь мэднэ шүү" гээд их хэмжээний дарамт ирж байна. Засгийн газрын "5Ш" ажиллагаа гэж баталсан. Шүгэл үлээгчийн эрх ашгийг хамгаалахыг хүсэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top