x

Германы Засгийн газраас 78 сая еврогийн санхүүжилт олгоно

Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээ өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо.

Монголын Засгийн газрын төлөөлөгчдийг Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И. Батхүү тэргүүлсэн бол Германы Засгийн газрын төлөөлөгчдийг Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Зүүн, Төв Азийн бүс нутгийг хариуцсан дарга Яннис Неофитоу ахлан оролцов.

Германы хоёр талт хөгжлийн хамтын ажиллагааны үндсэн зорилго нь Монгол Улсыг НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт нийцүүлэн, хүртээмжтэй нийгмийг бий болгох, ядуурлыг бууруулах, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн шинэчлэлийн үйл явцыг дэмжихэд оршино.

Хоёр талын хөгжлийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээ онцлон тэмдэглэхийн тулд ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт хоёр талт хамтын ажиллагааны хэлэлцээний түүхэнд хамгийн өндөр буюу 78 сая еврогийн санхүүжилт олгохоор тохиролцлоо.

Дээрх санхүүжилтийн хүрээнд 29 сая хүртэлх еврогийн зээлийг үндэсний хөтөлбөрийг санхүүжүүлэхэд хөрвүүлж, ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангаар дамжуулан эрүүл мэндийн салбарт зарцуулах боломж бүрдлээ.

Техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааны төслүүдийг I) биологийн олон янз байдал ба байгаль хамгаалал, II) тогтвортой эдийн засгийн хөгжил ба боловсрол, хөдөлмөр эрхлэлт, түүнчлэн III) уур амьсгал ба эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлэх юм. Хоёр талт хамтын ажиллагаа нь авлигатай тэмцэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг салбар хоорондын асуудлыг анхаарч, тогтвортой хөгжлийн төлөөх цогц арга хэмжээнд чиглэж байна.

Герман, Монгол хоёр улс ардчилсан зарчим, тогтвортой хөгжлийн тухай нэгдмэл үнэт зүйл, харилцан ойлголцолд суурилсан эртний найрамдалт харилцаагаар холбогдож ирсэн.

Монгол Улс 1990-ээд онд ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Герман улс Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэн. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас 500 гаруй сая еврогийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгосон нь Монгол Улсын хөгжил дэвшил, тогтвортой өсөлтөд томоохон хувь нэмэр оруулсан юм хэмээн ЭЗХЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top