x

150 гаруй сургуулийн багш, ажилчид ирэх сарын 5-наас ажил хаяна

"Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо"-ны гишүүн, 150 гаруй сургуулийн багш, ажилчид аравдугаар сарын 5-нд ажил хаялт зарлах болсон талаар өнөөдөр мэдээлэв. Ажил хаялт зарлах болсон шалтгааныг багш нар багшийн цалингаар амьдрах боломжгүй байгаатай холбон тайлбарлав. 

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар:

-Бид есдүгээр сарын 11-нд Боловсролын, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд салбарын хэлэлцээрийг эхлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Хөдөлмөрийн хуулийн дагуу мэдэгдлийн хугацаа аравдугаар сарын 3-нд дуусна. Энэ хугацаанд хэлэлцээр эхлүүлэхгүй бол дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр буюу аравдугаар сарын 5-нд Монголын багш нар улс орны хэмжээнд ажил хаялт зарлана. Ажил хаялтад холбооны гишүүн 150 гаруй сургууль нэгдэхээ илэрхийлсэн.

Бид дараах үндсэн санал, шаардлага хүргүүлж байна. 

  • Багшийн цалинг ойрын гурван жилийн дотор 1,000 долларт хүргэе. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд багшийн цалинг доллартой харьцуулбал огт өсөөгүй. Ердөө 300 долларт эргэлдэж ирсэн. Салбарын сайдын хэлээд байгаа 2.5 саяыг багш нар авдаггүй. 
  • Багш нар энэ сараас 1,273,000 төгрөг авна. Татвар суутгагдсанаар 800-900 мянгын цалингаар багшийн ажил хийх ямар ч боломжгүй. Монголоос ядуу эдийн засагтай Вьетнамд хүртэл багшийн цалин 800 долларт хүрсэн байх жишээний.

Багш нар дараах шаардлагыг дэвшүүлж байна. 

  • 2024 оны нэгдүгээр сараас багшийн цалинг 60 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Ингэж нэмэгдвэл хоёр сая төгрөгийн босго давна.
  • Боловсролын салбарын ачааны хүндийг үүрч явдаг, цэвэрхэн тохилог байдлыг хангахын төлөө ажилладаг үйлчлэгч, жижүүр, манаач, тогооч зэрэг үйлчилгээний ажилчид 750,000 төгрөгийн цалин авдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасанчлан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч өөрийгөө болон гэр бүлээ хүний зэрэгтээ авч явахуйц цалин хөлс авах эрхтэй. Гэвч боловсролын байгууллагын үйлчилгээний ажилчид 750,000 төгрөгөөр хүн шиг амьдрах ямар ч боломжгүй болоод байна. 
  • Ерөнхий Боловсролын Сургуулиудын багш нар анги удирдсаны нэмэгдэл гэж 10-хан хувийг авдаг. Өөрөөр хэлбэл 100 орчим мянган төгрөг авч байна. Гэтэл анги удирдсан багш нар маш ачаалалттай ажиллаж, сургууль дээр таны хүүхдийн гол асран хамгаалагч болдог. Үүнийг хүүхдийн тоотой уялдуулж, сурагч тутамд нэг хувиар олгодог байх шаардлагыг хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл 20 хүүхэдтэй ангийн багш 20 хувь, 30 хүүхэдтэй ангийн багш 30 хувийн нэмэгдэл авдаг, шударга, зөв зарчим руу явъя.
  • Цэцэрлэгийн багш нарт анги удирдсан буюу бүлэг удирдсаны нэмэгдэл гэж байдаггүй. Хүүхдийг тань өдөржин харж, анхаарч, асарч бөөцийлж амьдралынх нь зөв дадал хэвшлийг олгож байгаа цэцэрлэгийн багш нарт бүлэг удирдсаны нэмэгдэл олгодог болгох хэрэгтэй.

Багш нар ажил хаялтыг өнөөдрөөс эхлэн зарлаж байгаа. Манай гишүүн сургуулиуд болон бусад сургууль өнөөдрөөс хурлаа хийж эхэлнэ. Хөдөлмөрийн хуулийн дагуу тав хоногийн өмнө мэдэгдлээ өгөх ёстой. Урьдчилсан төлөвөөр 160 орчим сургууль ажил хаяна. Үүний 30 гаруй нь хотын сургууль, үлдсэн нь 21 аймагт ажил хаялт зарлана. 

Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн математикийн багш н.Энхтуяа:

-Би боловсролын байгууллагад 36 дахь жилдээ багшилж байна. 2017 оноос хойш багшийн цалинг нэмэгдүүлээч гээд тэмцэж эхэлсэн. Зургаан жил болоход 608,000 төгрөгийн цалин авдаг байснаа энэ сараас 1,273,000 төгрөг авахаар болж байна. Бүх нэмэгдлээ авсан ч багшийн хамгийн дээд цалин 2,500,000 төгрөг буюу БШУ-ны сайдын хэлсэнд хүрдэггүй.

Хүүхдийн тоо 40-өөс дээш давчихсан, анги дүүргэлттэй, сурагчид нь хоёр жил коронавирустэй холбоотой хичээлийн хоцрогдолтой байгаа тохиолдолд ямар ч багшийн гүйцэтгэлийн үнэлгээ 95 хувийн үзүүлэлттэй гарч чадахгүй. Гүйцэтгэлийн үнэлгээгээр 25 хувь авдгийг 50 хувь болгож байгаа гэж БШУ-ны сайд хэлсэн. Шулуухан хэлэхэд энэ 50 хувийг багш нар авах боломжгүй. 

Тиймээс багш нарыг гудамжинд гаргаад, ажил хаялт хийлгээд, хүний хүүхдүүдийг хохироогоод байлгүйгээр үндсэн цалинг нь нэмэх л шаардлага тавьж байна. Аар саархан ийм тийм юмны нэмэгдэл гэдгээр аргацаагаад нэмсэн юм шиг харагддаг. Нэмэгдлийг нь бүх багш авдаггүй. Багшийн цалингаар амьдрахад үнэхээр хүнд байна. Багш нарын амьдралыг ингэж дор оруулснаас л өнөөдөр тэмцэл хийхэд хүрч байна. Үндсэн цалингаа л нэм, өөр ямар ч аргацаах юм байхгүй. 

19 дүгээр сургуулийн англи хэлний багш н. Болор-Эрдэнэ:

-Миний хувьд татвараа төлөөд 800-900 мянган төгрөг гар дээрээ авдаг. Сая гаргаж авдаггүй. Ийм цалингаар яаж амьдраад, хүүхдүүдээ тэжээж, хооллох явах юм бэ. Багш нар бол хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй хүмүүс. Энд цөөн багш ирсэн байгааг анзаараад хараарай. Бүгдээрээ ирвэл тэнд хүүхдүүд хохирох гээд байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 10 цаг 47 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 10 цаг 56 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 11 цаг 1 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 13 цаг 31 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 13 цаг 40 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 13 цаг 43 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 14 цаг 25 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top