x

Тусгай замын дугуйн ДАШТ Чилид эхэллээ

Тусгай замын дугуйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Чили улсын нийслэл Сантьяго хотод эхэллээ.

Тэмцээнд дэлхийн 38 улсын баг тамирчид оролцож байгаа бөгөөд уралдаанууд 2014 онд ашиглалтад орсон "Пеньялолен" гэдэг дугуйн тусгай зам дээр болж байна. 3 мянган үзэгчийн багтаамжтай энэ байгууламжид өмнө нь Пан-Америкийн АШТ /2015, 2023 онууд/, Дэлхийн цомын тэмцээн /2017 ба 2018 онууд/ болж байжээ.  

Энэ удаагийн ДАШТ-ийг анхандаа Аргентины Сан-Хуан хотод зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч тус улсын эдийн засгийн байдал хүндэрсэн тул хөрш Чили улсад явуулахаар Олон улсын дугуйн холбоо /UCI/ 2024 оны хавар шийдвэрлэсэн юм.

Нийт 1000 гаруй дугуйчид 22 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд тэдний дотор Оросын 5 тамирчин бий. Хоригоос шалтгаалан тэд бие даасан статустайгаар оролцож, зөвхөн хувийн гараанд уралдах юм.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн скрэтч төрөл, эрэгтэйчүүдийн ба эмэгтэйчүүдийн багийн ойрын зайн уралдааны медальтнууд тодрох ба ДАШТ 26-нд өндөрлөнө.

Өмнөх ДАШТ 2024 оны 10 дугаар сард Дани улсад болж, Оросын дугуйчин Я.Бурлакова алтан медаль авч, багийн дүнгээр 9-10 дугаар байруудыг хуваан эзэлж байв. Тус тэмцээнд 4 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн Нидерландын тамирчид түрүүлж, Их Британи /4-4-5/, Данийн дугуйчид /4-2-1/ удаалжээ. 

Эх сурвалж: ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 29 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 33 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 36 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 50 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 55 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 57 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цаг 2 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цаг 4 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 1 цаг 10 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 1 цаг 17 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top