x

С.Одонтуяа: Шинэ залуу улстөрчид орчин цагийн аяст нийцүүлэн манлайлах ёстой

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид АЭХ-ны Дотоод сонгуулийн хороонд албан ёсоор бүртгүүлээд байна. 

Сонгуульд А.Адъяасүрэн, Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, Д.Эрдэнэсувд, Г.Хажидмаа, Ц.Уянга, Н.Одонгуа нар нэр дэвшжээ.

АЭХ-ны ерөнхийлөгч Салдангийн Одонтуяа нэр дэвшигчиддээ хандан захиа илгээжээ. 

Тэрээр "Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дараагийн Ерөнхийлөгчийг сонгох хариуцлагатай сонгуулийн өмнө Та бүхэндээ ахин хандаж байна.

Миний бие Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчийн албыг 2016 оноос хойш хашиж, энэ хавар ажлаа хүлээлгэж өгөх хүсэлтийг гаргасны дагуу удахгүй шинэ Ерөнхийлөгчөө ардчилсан эмэгтэйчүүд сонгох гэж байна.

Би журмын нөхөддөө уриалахад цаг үе болгон өөрийн ачааг үүрүүлэх, өөрийн нүүр царай болгох манлайлагчийг нэхэж байдаг. Тийм учраас энэ цаг үеийн төлөөлөл болсон, шинэ залуу манлайлагч эмэгтэйчүүддээ итгэл үзүүлж, ачааг үүрүүлж, ажлыг хийлгэхийг хүсч байна.

Би сонгуульт ажлаа гүйцэтгэж байхдаа ҮБХ-ны эмэгтэй гишүүдтэйгээ хамтран эмэгтэйчүүдийг чадавхижуулах, нийгмийн олон асуудалд хамтдаа дуу хоолойгоо өргөх манлайлал үзүүлэхэд залуусаа сургаж, дадлагажуулахыг чармайн ажиллаж ирсэн. Манай холбоонд цаг үеийнхээ шаардлагад нийцэн, улс төр, шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг үлгэрлэн ажиллах чадвартай эмэгтэйчүүд олон бий. Тэдэндээ итгэл хүлээлгэж, хариуцлага үүрүүлээрэй хэмээн захих байна.

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэн батлагдсан ҮХНӨ, “Сонгуулийн тухай” болон улс төрийн намын тухай хуулиудад сонгуулийн зардлыг багасгах, эмэгтэйчүүдийн нэр дэвших, сонгогдох боломжийг дээшлүүлэх, шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн олон чухал заалтуудыг миний бие УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн хамтын хүчин чармайлтаар шийдүүлж чадсандаа баяртай байдаг. Шинээр нээгдсэн энэ боломж бололцоог эмэгтэй улс төрчид бүрэн дүүрэн ашиглахад Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны шинэ Ерөнхийлөгч голлон анхаарч ажиллах ёстой.

2024 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоог шинэ залуу улс төрчид манлайлан удирдаж, үйл ажиллагаагаа орчин цагийн аяст нийцүүлэн авч явах, улс орныхоо хөгжлийн шинэ эрин, шинэ хөгжилд хүргэж чадах манлайлагчдыг гаргаж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Та бүхэн эв нэгдлийг эрхэмлэн, ардчиллын төлөөх эмэгтэйчүүдийн хүчийн нэгтгэх, оролцоог дүүрэн байлгахын төлөө шинэ, мэргэн сонголт хийнэ гэдэгт найдаж байна" хэмээжээ. 

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит сонгууль 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (172.71.210.116)
    Пунсалмаа, Үүрийн туяа 2-ын нэг бол болу байна шүү.
    2023 оны 09 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top