x

Хүлээстэй танк ба Үндэстний бахархал

Америкчууд, барууныхан яагаад Украйнд туслаад байна вэ? Яагаад Афганистаныг зөнд хаяв аа? Украйнд үндэсний эсэргүүцлийн хүч байсан, харин Афганд байгаагүй учраас л тэр шүү дээ. Афганистанаас цэргээ гаргахдаа шууд хэлсэн шүү дээ, өөрсдөө эрх чөлөөгөө хамгаалах сонирхолгүй, түүнийхээ төлөө тэмцдэггүй ард түмний эрх чөлөөг бид хамгаалж яах билээ гэж. Үндэсний эсэргүүцлийн хүч гэж юу хэлээд байна вэ гэхээр эрх чөлөөгөө хамгаалах зөн, түүнийхээ төлөө амь өрсөн тэмцэх эр зориг л төдий. (Битгий л, поп-улс төрчдийн эрх мэдэл булаалдсан жагсаал, эх орны нэр барьсан рэкээтчингүүдийн шантаажтэй андуураад явчихаарай даа, хэллээ шүү!!!)

Хүлээстэй танк ба Үндэстний бахархал

Энэ домгийг анх сонсоод инээд хүрдэг байсан бол хожмоо хүндэтгэх сэтгэл төрж, улмаар бахархах болсон юм. 

    Багадаа сонссон хуучаар бол “Хоринхоёрны (22 оны) эсэргүүний жил” болсон явдал гэнэ. Григорийн тоололд нийтээрээ шилжээгүй байсан цаг тул 1911 оноос эхлүүлсэн “Олноо өргөгдсөн”, “Монгол улсын” гэх тооллоо хэвээр нь хадгалж байсан цагт эл явдал болж. МЭ 1932 онд болсон үйл явдлыг хөгшчүүл “хоринхоёрны” хэмээдэг байсны учир тэр. 

     Домогт өгүүлснээр, хувьсгалт хүчирхийллийг эсэргүүцсэн бослогод оролцогчид танк, эсвэл хуягт машин олзолсон аж. Магадгүй тэр нь эвдрээд ч юм уу, зогссон бололтой. Босогчид түүнийг бороохой шийдмээр жаал балбаад, эвдэж хүчирсэнгүй. Танканд байсан жолооч, буудагчийг гаргаж чадаагүй бололтой. Эсвэл, тэр айхавтар цул төмөр амьтны дотор хүн сууж явна гэж төсөөлөөгүй ч байж мэднэ. Мянганы түүхтэй баатарлаг дайчдын үр удмаас ерийн нүүдэлчин болтлоо нойрмоглоод сая гэнэт уурсан сэрж, орны хөндийд хэвтсэн зэвтэй илдээ агссан тэр хүмүүст орчин цагийн цэргийн техникийн талаар олигтой мэдлэг юу байх билээ?

    Ингээд эцэст нь танкыг сураар чивчиртэл хүлсэн гэх. Тэдэнд байсан юм нь л тэр. Харин нэг эмгэн танк руу шар тос асгаад шатаах санал гаргасан гэхийг бодоход сүрхий сийрэг толгой байжээ.

   Босогчид танкыг хүлж дуусаад амсхийж байтал нөгөөх нь гэнэт "амилан" хүржигнээд давхисан бололтой байдаг, миний сонссон хувилбараар бол. 

    Хувьсгалын эсэргүү босогчдыг гутаах, харанхуй бүдүүлэг бөгөөд коммунист соёл гэгээрлийн эсрэг байсных нь жишээ болгон эл түүхийг их ярьдаг байв. Архангайн залуус түүнээсээ баахан ичнэ. 

 Хэрвээ тэр нутгаас ирсэн андтай маргаад дийлэхээ боливол,

-За тэр яах вэ. Чамаас асууя гэж бодоод байснаа сая саналаа. Танкыг хүлэхдээ юуг голлон анхаардаг вэ... гэхчлэн мохооно доо. 

   Гэвч өдөр хоног өнгөрөх тутам уг үйл явдлыг хүндэтгэх сэтгэл төрсөөр. Хамгийн гол нь тэдэнд хүчирхийллийн эсрэг босох тэнхээ, эрх чөлөөгөө хамгаалах эр зориг байсныг мэдэрсээр. 

   Тэд харанхуй бүдүүлэг болхи нь үнэн. Танкны өөдөөс далайх ганц зэвсэг нь шийдэм бороохой, орчин цагийн армийн түрэлтийг зогсоох ганц хэрэгслэл нь сур, аргамж байсан нь үнэн. Гэхдээ л тэдэнд мянганы түүхтэй Их гүрний дайчдаас өвлөсөн, Эзэн богд Чингис хаанаас нь үлдсэн жаахан ч болов эр зоригийн хэлтэрхий, үндэсний эсэргүүцлийн сүүлчийн хүч байжээ.

   Босогчид их бууны өөдөөс цахиур буу, пулемётийн урдаас бороохой, танкны эсрэг сур барин боссон. Байсан бүх боломжоороо л эсэргүүцсэн нь тэр. Тэд байгаа бүхнээ ашиглаад, байсан бүхий л боломжоороо тэмцсэн нь бахархал. Бослогыг орчин үеийн цэрэг армийн хүчээр, зөвлөлийн улаан армийн оролцоотойгоор дарсан ч гэсэн улс үндэстэндээ ач тусаа өгсөн. Юуны өмнө Сталинаас Монголд хэрэгжүүлсэн хамтралжуулах бодлогоо зогсоожээ. Хамтралжуулалт үргэлжилсэн бол монголын цор ганц баялаг болсон мал сүрэг агшин зуур үрэгдээд өлсгөлөн нөмрөх байсан ба угаасаа ч энэ “төлөвлөгдсөн өлсгөлөн” байсан гэдэг. 

    Төлөвлөгдсөн өлсгөлөн гэж юу яриад байна гэхээр ийм юм. Зөвлөлтийн олон бүс, Казахстан зэрэг улсад хамтралжуулалтын дараагаар өлсгөлөн нүүрлэж, олон зуун мянган хүн турж үхэж, зарим газарт хүний мах идэх ч явдал гарчээ. Энэ нь хуучин уламлалт зүйлсийг эдийн засагтай нь, амжиргаатай юутай хээтэй нь “тэг” болтол устгаад, цоо шинэ коммунист ертөнцийг “нойл”-оос эхлүүлэх аймшигт төлөвлөгөөний нэг хэсэг байсан гэдэг. Утга учиргүй их аллага бол хуучин үеийн ой санамж, дурсамжийн өвийг устгах төлөвлөгөөний нэг хэсэг. Өнгөрснөөс үлдсэн материаллаг болоод оюуны нэг ч өвгүй, түүхийн ой санамж огт байхгүй хүмүүсийг бий болгоод тэдэндээ шинэ түүх зааж цээжлүүлээд, юу хүсснээ хийлгэж болдог зомби ертөнцийг тэр мөрөөдөж байсан юм.

  Гэвч Монголчууд танкны өөдөөс сур барин тэмцсний улмаас Сталин энэ аймшигт төлөвлөгөөгөө түр хойшлуулж, оронд нь “Шинэ эргэлтийн бодлого “хэрэгжүүлэх боломж гарчээ. П.Гэндэнгийн хэрэгжүүлсэн “Шинэ эргэлтийн бодлого”-ын хүчээр Монголын эдийн засаг эргэн сэргэж, дэлхийн хоёрдугаар дайны хүнд бэрхийг давах тэнхээ тамир, малаар бол тарга хүч авсан байх юм. Зөвлөлтөд талх авах эрхийн бичиг буюу “ хүнсний толоон” хулгайлсан, засвар хийсэн этгээдийг цаазлан хороож байхад манайхан махаа чанаж идээд л сууж байлаа. Хуягт танкын эсрэг сур барин боссон тэмцэгчдын амиараа олж ирсэн буян ажгуу. 

   Бослого тэмцэл харгис хэрцгий, бүдүүлэг байсан. Хүний зүрхийг амьдаар нь сугалсан энэ тэр гээд жигшүүртэй явдал олон гарчээ. Гэхдээ, Зөвлөлтүүдийн тулгалтаар Засгийн газрын үйлдсэн аймаглан устгах аллагатай, ард түмний эсрэг чиглэсэн дээрэм тонуултай, хүүхэд эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүдийг цаазалсантай харьцуулахад юусан билээ? Том аллагыг жижиг аллагаар зөвтгөх аргагүй л дээ, гэхдээ л. 

    Угаасаа, хүчирхийллийг тайван замаар эсэргүүцэх оролдлого Төгсбуянтын лам нарын жагсаалаар дууссныг мэдэж байсан. Улаантнууд тэднийг зэвсэгтэй эсэргүүцсэн ч ална, зэвсэггүй учирласан ч ална, ерөөсөө ална, ер нь алмаар санагдсан өдрөө л ална, алалгүй үлдээсэн ч дараа нь ална. Ийм цаг ирсэн байв.

    Аллагад өртөгсдийг гашуудан дурсах, төрзасаг нь хамгаалж хүчрээгүйдээ харамсан эмгэнэх өдрөөр Увсын Төгсбуянтын лам нарын эсэргүүцлийн тайван жагсаалыг цус урсган дарсан газарт, Архангай, Завхан, Хөвсгөлд хувьсгалт хүчирхийллийн эсрэг ардын бослого гарсан нутагт хүндэтгэлийн ёслол хиймээр санагдана. 

  Хэрвээ, сураар хүлсэн танкны хөшөө босговол хүчирхийллийн эсрэг тэмцлийн том бэлгэ тэмдэг болно доо. Зөвлөлтийн империалист бодлого, үндэсний цөөнхүүд болон сул дорой үндэстний эсрэг явуулсан хядлага түүнчлэн хөгжлийн түвшнээс үл хамаарах эрх чөлөөний мэдрэмж, үндэсний эсэргүүцлийн хүчийг харуулсан бэлгэдэл баймаар санагдана.

    Тариат сумын тэр хавьд ийм хөшөө босгоод жуулчдад сонирхуулан, эрх чөлөөнд дуртайгаа, ардчилсан улсаа сурталчилж болно. Тэд шоолохын оронд биднийг хүндэтгэнэ шүү. Учир нь эрх чөлөөний мэдрэмж, түүнийгээ хамгаалах чадамж нь хүн төрөлхтний хүндлэлийг хүлээдэг юм, илэрхийлэл нь болхи байсан ч хамаагүй. Монголчууд коммунист хүчирхийллийг эсэргүүцэн босч чадсан нь бахархал. Тэд байсан бүх юмаараа, бүхий чадлаараа эсэргүүцсэн. Тэдэнд байсан юм нь гар, сур хоёр. Бахархал биш юу юм бэ?

    Сар гаруйн өмнө Архангай аймаг 100 жилээ тэмдэглэв. Бослого бол тэднийг хулчгарууд биш баатрууд байсныг гэрчлэх үйл явдал байлаа, хэрвээ санасан бол.

    Хэдхэн хоногийн улс төрийн аллагад өртсөн хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдөр болоод өнгөрлөө. Энэ жил бид “Хэлмэгдсэн” гэх тодорхойлолтоос өөр агуулгатай үйл явдал болоод өнгөрснийг хэлэлцсэн онцлогтой байв. 

   Хэлмэгдэх гэдэг бол андуурагдах утгатай хэллэг юм. Үлгэрлэвээс, Дорж гэдэг хүн алагдсан явдалд Батыг буруутгаад шийтгэсэн чинь, хожим Дугар гэмтэй байсан нь мэдэгдвэ лгэмгүй хүнийг хэлмэгдүүлсэн явдал болно. Харин, ерөөсөө л Батыг ална гэсэн шийдвэр гаргаад гүйцэтгэсэн бол хүн амины хэрэг, Батыг ах дүүсээр нь хороосон бол аллага, Бат шиг хүмүүсийг нийтээр нь хөнөөсөн бол аймаглан устгах гэмт хэрэг юм. 

   Бид анзаардаггүй л болохоос “Хэлмэгдсэн” гэдэг үгийн цаана “Яг буруутай этгээд бол энэ хүн биш”, “ Буудан алагдах учиртай хүн нь арай өөр этгээд байж” гэсэн утга уншигдана. Хэрээ, тэд хэлмэгдсэн юм болжгэм шударгаар цаазлагдах ёстой гучаад мянган этгээд цаана нь ял завшаад үлдсэн гэж ойлгогдож байгаа биз? 

    Яг энэ сэдвийг олноороо хөндөн, үндсэндээ санал нийлсэн нь энэ жилийн “Хэлмэгдэгсдийн өдөр”-ийн онцлог байв. Цаашдаа, эмгэнэлийн өдөр байх уу, хүндэтгэлийн өдөр байх уу, бид учраа хараахан гүйцэд олоогүй л явна. Цагаатгал нь өнөөдөртөө ариун явдал боловч хүнийг алчихаад “Гэмгүй байсан нь үнэн” гэсэн бичиг өгөх нь доромжлол л доо. Хэрвээ таныг гудамжинд барьж зодсон этгээд “Миний зодох гэсэн хүн биш байсан”, “Зайлуул хөөрхий, буруугүй байж зодуулсан нь үнэн” гэсэн бичиг өгөөд “Одоо ингээд болно биз дээ” гэвэл ямар байх вэ? Тавлаж байна л гэнэ.

   Халуун сэрэг дээрээ байгаа “Хэлмэгдэгсдийн өдөр”-өөр танк хүлсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн мэхийж байгаа минь энэ.

   Баатарлаг өвөг дээдсээс үлдсэн сүүлчийн тэнхээ, үндэсний эсэргүүцлийн эцсийн амьсгаа тэнд байсан ажээ. Архангайнхнаар бахархаж байна. Зөвхөн Архангай ч биш юм, хүчирхийллийг эсэргүүцэх эр зоригийн сүүлчийн голомт болж боссон баруун гурван аймгийнхан, Улаан террорын эсрэг анхны тайван тэмцлийг эхлүүлсэн Увсынхан(Төгсбуянтын хийдэд болсон явдал)-нд гүн хүндэтгэл илэрхийлэх ёстой. 

  Баруун гурав ч юу байх вэ, нэг хошуунд гарсан бослого юм. Халхын Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошуу. Хуучиндаа хамгийн олон тайжтай байсан, шинэ цагтаа хамгийн олон сэхээтэнтэй болсон энэ хошууг Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн заавраар Завхан, Хөвсгөл, Архангай гурван аймагт хуваасан нь санаандгүй ч юм биш байх. 

  Америкчууд, барууныхан яагаад Украйнд туслаад байна вэ? Яагаад Афганистаныг зөнд хаяв аа? Украйнд үндэсний эсэргүүцлийн хүч байсан, харин Афганд байгаагүй учраас л тэр шүү дээ. Афганистанаас цэргээ гаргахдаа шууд хэлсэн шүү дээ, өөрсдөө эрх чөлөөгөө хамгаалах сонирхолгүй, түүнийхээ төлөө тэмцдэггүй ард түмний эрх чөлөөг бид хамгаалж яах билээ гэж. 

  Үндэсний эсэргүүцлийн хүч гэж юу хэлээд байна вэ гэхээр эрх чөлөөгөө хамгаалах зөн, түүнийхээ төлөө амь өрсөн тэмцэх эр зориг л төдий. (Битгий л, поп-улс төрчдийн эрх мэдэл булаалдсан жагсаал, эх орны нэр барьсан рэкээтчингүүдийн шантаажтэй андуураад явчихаарай даа, хэллээ шүү!!!) 

Бидэнд эрх чөлөөний мэдрэмж, түүнээ хамгаалах эр зориг байдгийг харуулсан тэрхүү босогчдын дурсгалыг хүндэтгэж байнам.

 .Цэнддоо /2023.09.20/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 6 цаг 8 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 6 цаг 43 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 8 цаг 22 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 8 цаг 32 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 8 цаг 39 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 9 цаг 40 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 9 цаг 43 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 9 цаг 47 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 9 цаг 51 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 9 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 9 цаг 56 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 9 цаг 59 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 12 цаг 25 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 12 цаг 31 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 12 цаг 39 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 12 цаг 43 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 12 цаг 51 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 12 цаг 54 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 12 цаг 59 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 13 цаг 7 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана
Top