x

"Эрдэнэт" үйлдвэрийн дарга Г.Ёндон, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар нарыг шалгуулна

Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон болон төрийн өндөр албан тушаалтнууд 24,500 иргэний эрх ашгийг хохироож, "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар зогсоож байгаа талаар ахмадууд өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. 

Тэд "Эрдэнэт үйлдвэрийг тойрсон мафийн сүлжээ байна. Бид хувьд Эрдэнэтэд очиж ажиллаж байсан илгээлтийн анхны эзэд. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооны дарга Б.Цэнгэл нарт хандаж, албан тоот хүргүүлэхээр ирээд байна. 

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг зүй бусаар эзэмшиж байсан бүлэглэлээс үйлдвэрээ аврах санаачилгыг гарган, бид олон удаагийн тэмцэл хийсэн. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-тай 2015 онд 20 жилийн хугацаатай гэрээ байгуулан ашиглах болсон хоёр овоолгыг тус үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндон, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар төрд эргүүлэн авна хэмээн "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг 2023 он гарсаар хоёр удаа тасалдуулсан. Улмаар хүдэр тээвэрлэлтийг зогсоосон. 

Энэ талаар 24,500 иргэдийн төлөөлөл тус үйлдвэрт санал хүсэлтээ удаа дараа илэрхийлж байна. Гэтэл бидний хүсэлтийг авч хэлэлцэхгүй байсан тул "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын гэрээт цагдаагийн албаны хамгаалалтын цагдаа нартай тэмцэлдсэн. Тэд иргэдтэй зүй бусаар харьцаж хүчирхийлсний улмаас 10 гаруй ахмад аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний хүлээн авах тасагт хавирга нь хугарч, ахар сүүл нь гэмтсэн, даралт ихэссэн байдалтай хүргэгдсэн. Ингэж тэмцсэний эцэст 2022 оны наймдугаар сарын 17-ны өдөр хүдэр тээвэрлэлтийн үйл ажиллагааг хоёр сар явуулахаар болсон" хэмээв. 

Түүнчлэн "Бидний "Зэс эрдэнийн хувь" ХХК нь Эрдэнэт үйлдвэртэй 20 жилийн хугацаатай гэрээг үндэслэн банкны зээл авч, хөрөнгө оруулагч татан оролцуулж үйлдвэрээ барьсан. Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмчит болонгуут иргэдийнхээ халаасанд яагаад гар хүрэх болов. Үүний цаана хэн байна вэ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ нь эхнэрийхээ дүү н.Отгонбаяраар дамжуулан түүний найз болох Ч.Мөнхжаргал нь "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн 28 хувийг эзэмшиж байна. Бид энэ хүмүүсийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэрийг барьж дээрх хувийг эзэмшиж байж болзошгүй хэмээн хардаж байна. 

Мөн Я.Сод-Эрдэнэ Хөгжлийн Банкны дэд захирлаар ажиллаж байхдаа  "Зэс эрдэнийн хувь" ХХК-ТУЗ-ийн даргад 4.1 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Хэрэг үүсгээд шалгасан ч хэрэгсэхгүй болгон цагаатгасан. Эдгээр хүмүүс "Зэс эрдэнийн хувь" ХХК-д хөрөнгө оруулаагүй мөртлөө ямар аргаар компанид хувь эзэмшдэг шалтгааныг тогтоолгохыг хүсэж байна. 

Төрийн нэрийг барьж, хувьцаа эзэмшигч 24,500 иргэний эрхэд ноцтой халдаж байгаа "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нарыг шалган үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хүссэн албан бичгээ хүргүүлж байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • хөчх (172.69.252.157)
    мөнгөнөөс өөр юм бодохоо больчихсон хүн чанарын үнэр ч байхгүй новшнуудыг зайлуул!
    2023 оны 09 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 1 цаг 53 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 1 цаг 57 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2 цаг 20 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2 цаг 27 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2 цаг 49 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2 цаг 57 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 3 цаг 20 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top