x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Лаосын Үндэсний Ассамблейн даргыг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-ыг хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг дурдаад, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа аюулгүй байдал, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт амжилттай хөгжиж буйг тэмдэглэлээ.

Тэрбээр өнгөрсөн онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойг талууд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлснийг дурдаж, Лаосын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-ыг хоёр улсын харилцаа, түүний дотор хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд  онцгойлон анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа онцлов.

Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Монгол, Лаосын шинэ жарны эхлэл болгож БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисулит Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа Лаос Улсад айлчлахыг урьж, халуун дотно мэндчилгээ дамжуулсныг уламжиллаа.

Түүнчлэн Монгол Улс АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход БНАЛАУ үргэлжлүүлэн дэмжинэ гэдгийг нотолж, энэ удаагийн айлчлал хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ эхлэл болж буйг тэмдэглэв.

Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудал болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, тээвэр логистик, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо хэмээн ЕТГ-ын ХМА-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 2 мин Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замын ажлыг долоодугаар сарын 10-нд бүрэн дуусгана 5 мин “Туулын хурдны зам” баригдсанаар замын хөдөлгөөний ачаалал 5-30 хүртэлх хувиар буурах боломжтой 7 мин НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно 9 мин Сэлбэ голын тохижилтын газар шорооны ажил 90 хувьтай байна 10 мин Прокурорын байгууллагаас 422 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 15 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 18 мин Бостоны марафонд 30 мянга гаруй гүйгч оролцоно 2 цаг 6 мин С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна 2 цаг 8 мин Өвөрхангай аймагт “Алтан аргай” шагайн холбооны 20 жилийн ойн тэмцээн боллоо 2 цаг 10 мин Корпорацуудын аварга шалгаруулах “Алтан Бэрс” шатрын тэмцээнд “Голомт” банкны баг түрүүллээ 2 цаг 13 мин Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ 2 цаг 16 мин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна 2 цаг 17 мин 108 хүүхдийн тусламжийн төв 1530 дуудлага мэдээлэл хүлээн авчээ 2 цаг 19 мин Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын хувьсгалтай адил сонсогдож байна 2 цаг 34 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 3 цаг 53 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 4 цаг 12 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 4 цаг 18 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 4 цаг 20 мин Улсын арслан Э.Батмагнай "Алтан цом"-ын манлай бөхөөр шалгарлаа 4 цаг 20 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top