x

Х.Нямбаатар: Хятад улсаас олон тооны ялтанг анх удаа нэг дор шилжүүлэн авах гэж байна

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Шувуу" ажиллагааны хүрээнд явагдаж буй ажлын талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Авлига албан тушаалын хэрэгт холбогдоод монголоос зугтаасан хүмүүсийг гаднын орнуудаас авчрах ажлууд үргэлжилж байна. Бид өөрсдөө очоод шууд тэр хүмүүсийг авчрах эрхгүй. ЦЕГ-ын даргаар томилогдсон Т.Сүхболд энэ ажиллагааг ахалдаг байсан ч ЦЕГ-ын даргаар томилогдсон. Орны хүнийг нь ойрын хугацаанд томилно. Би ирэх сард БНХАУ-д ажиллана. Тус улсаас манай улсын олон иргэнийг ялтан шилжүүлэх гэрээний хүрээнд хүлээлгэн өгөх болсон нь сайн мэдээ юм. Анх удаа, нэг дор олон ялтан шилжүүлэн авах гэж байна. Тэд дандаа авлигын гэмт хэрэгтнүүд биш.

УИХ-ын тогтоолын төсөлд өгөх санал дүгнэлтийг өчигдөр гаргасан. Шүүхийн тухай хуулийг хоёр жил мөрдөж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийг энэ хуулиар хуульчилж, гишүүдийг нь ил тод бүрдүүлдэг тогтолцоо бүрүүлсэн. Мөн Шүүхийн сахилгын хороог Үндсэн хуулийн байгууллага болгон байгуулсан. Хууль зөрчсөн бол шүүгчийг ажлаас халах нөхцөл бүрдсэн юм.

Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг бэлтгэлээ. Шүүхийн тухай хуультай уялдуулан энэ баримт бичгийг боловсрууллаа. Намрын чуулганаар УИХ-д өргөн барина. Олон улсын хөгжлийн чиг хандлагын дагуу бичсэн. Мөн шүү эрх мэдлийн салбарт цахим хөгжлийн ололтыг нэвтрүүлэхэд ихээхэн анхаарсан.

Олон төрлийн биш, нэг баримт бичигтэй болно. Шүүхийн захиргааны ажилтнуудыг хэрхэн бэлтгэх, хүний нөөцийг яаж бүрдүүлэх гэх мэт өргөн агуулгатай.

Мөн намрын чуулганаар Шүүх байгуулах хуулийн төслийг өргөн барина. Шүүн таслах үйл ажиллагаан хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тогтолцоонд суурилан шүүх үйлчилгээ үзүүлдэг. Цаашид энэ тогтолцоог өөрчилнө, иргэдэд шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэх боломжийг хангана. Хэрэг маргааны дагнасан шүүхийн тогтолцоог хадгална, халахгүй. Бид 30-аад жилийн турш социалист шүүхтэй байв. Маргааны төрлөөс хамаарч шүүхийн процесс хялбар болно. ШШГЕГ-ын бүтцийг мөн өөрчилнө. Намрын чуулганаар шүүх эрх мэдлийг ихээхэн өөрчлөх хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Иргэдийн шүүхэд итгэх итгэлийг өсгөх шаардлага бий" гэлээ. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Нүүрсний хэргийн сонсголд хянан шалгагч, шинжээч томилно. Уул уурхай салбарын мэргэшсэн инженерүүд, маркшэйдэрүүдийг судалж байна. Маргааш түр хороо хуралдана. УИХ-ын зарим гишүүн гадаад томилолттой байна. Томилгооны дараа шинжээчид нотлох баримтуудтай танилцан, дүгнэлтээ гаргана. Арав эсвэл арваннэгдүгээр сард сонсгол болох болов уу.

Хэрэг нь шүүх рүү шилжсэн хүмүүсийг ч сонсголд оролцуулж, үгийг нь сонсоно. Сонсгол зохион байгуулж байгаа гол зорилго нь дахин хулгай гаргахгүй байх, засаглалаа сайжруулах юм. “ЭТТ” ХК-д тусгай зөвшөөрөл олгосноос хойших бүх цаг үеийг хамарсан шалгалт явуулна. Бүх талаас нь судлахаар төлөвлөж байна. “ЭТТ”-н бүрэн эрх төлөөлөгчийн ажиллах хугацаа хэзээ дуусахыг би мэдэхгүй байна. Хариуцсан сайд нь би биш. Ер нь бүрэн эрхт төлөөлөгч томилох нь зөв шийдэл биш. Бусад хөрөнгө оруулагчдын эрхийг зөрчих эрсдэлтэй. Ирэх оны эхээр бид авлигын үнэлгээгээ хийлгэнэ.

Цаашид төр ямар бизнес хийж, ямрыг нь хийхгүй вэ гэдгийг хуулийн төсөлд тусгасан. Энэ хуулийг баталбал Оюутны холбооны удирдлага шууд төрийн компанийн захирал болохгүй" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • хөчё (172.69.252.162)
    шал дэмий мөнгө үрсэн ажил
    2023 оны 09 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top