x

С.Баярцогт: АН ардчилалын хоёр дахь давлагааг эхлүүлж байна

Ардчилсан Намын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт болсон Үндэсний бодлогын хорооны хурлаас гарсан шийдвэрүүд болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт "Монголын улс төрийн намын амьдралд гурван том хуулиар өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, Үндсэн хуульд өөрчлөлт орж УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон. Сонгуулийн холимог систем орж ирсэн. Мөн Улс төрийн намын тухай хууль батлагдсан.

Энэ хоёр хууль батлагдсантай холбоотойгоор манай намын Үндэсний бодлогын хороо 504 гишүүнтэй болж байгаа. Их хурлын дараа ордог бодлого боловсруулдаг байгууллага. Анх удаагаа энэ хэмжээний бүрэлдэхүүний хүрээнд хурал явагдсан. Улс төрийн зөвлөл бол 50 орчим гишүүнтэй бодлогын том байгууллага болж байгаа. Намын дарга Улс төрийн зөвлөлийг удирдана гэсэн дүрэм байдаг ч намайг ахалж авч явахыг хүссэн.

Ардчилалын хоёр дахь давлагааг эхлүүлж байна. Намын анхдагч нар 2024 оны сонгуулиар байр сууриа хоёр дахь үеийнхэндээ шилжүүлж байгаа. Үүнийг намынхан ардчиллын дахин сэргэн мандалтын эхлэл гэж харж байна. 1980, 1990 оныхон АН-ын удирдлагад шинээр орж ирж байгаа. Энэ нь бодлогын хувьд томоохон өөрчлөлт болно. 

Манай улсын 33 жилийн түүхийн хугацаанд нэг нам үнэмлэхүй ялалт авсан тохиолдол нь өнгөрсөн сонгууль байсан. Ийм байдал удаан үргэлжилж, бодитой сөрөг хүчингүй байвал манай улс аажимдаа авторитар тогтолцоонд шилжинэ. Тиймээс одоогийн АН-ын гишүүд, удирдлагууд хариуцлагатай байх шаардлагатай байгаа юм. 

АН, ардчиллын төлөөх намууд эв нэгдэлгүй байх үедээ ялагдал хүлээдэг. Харин одоо та бүхэн шинэчлэгдэж байгаа, шинэ АН-ын тухай ярих болно" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top