x

Лу.Гантөмөр: Одоо АН-ын дараагийн ажил ард түмнээ сонсох, ардчилалын сонсгол хийх

Ардчилсан Намын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт болсон Үндэсний бодлогын хорооны хурлаас гарсан шийдвэрүүд болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр "Өнгөрсөн долоо хоногт Үндэсний бодлогын хороо бүрэн бүрэлдхүүнээрээ хуралдаж, Намын тэргүүн дэд  болон дэд дарга нар томилогдож, ажилдаа орсон. Мөн Ардчилсан нам Улс төрийн зөвлөлөө байгуулсан. Уг зөвлөлд 22 гишүүний нэрийг дэвшүүлж, Үндэсний бодлогын хорооны хурлаар баталсан.

Өнөөдрөөс тус зөвлөл хурлаа хийж, намын улс төрийн шийдвэрийг хэлэлцээд явна. Мөн намын Үндсэн дүрмийн болон дотоод сонгуулийн хороонд шинэчлэл хийсэн. АН-ын анхан шатны сонгууль зохион байгуулах журмыг баталсан. Энэ хүрээнд есдүгээр сард багтаан АН-ын сумын хурлууд явагдана. Сумын АН-ын дарга нарын сонгуульд болох юм. Түүнчлэн аймгийн намын хороодын гишүүдийг сонгох сонгууль болно. 

АН-ын ҮБХ хоёр зүйл дээр төвлөрч хуралдсан. Бид өнгөрсөн зунжингаа гишүүдийн дуу хоолой, саналыг сонсох ажил явуулсан. 80 мянга гаруй гишүүдээсээ бид санал авсан. Тэдний ихэнх нь АН-ыг нэгдмэл байх нь чухал гэж үзэж байна. Тиймээс АН-ыг хэрхэн бүтэн байлгах тухайд ҮБХ-ны гишүүд санаагаа чилээсэн. Нэгдмэл, эв эетэй хурал болсон гэж хэлмээр байна. Намын удирдлагын түвшинд шинэчлэл хийж, шинэ залуу үеэ гаргаж ирэх шаардлагатай байна. Төрийн болдогыг засах, залруулах, зөв болгох тал дээр туршлагтай хүмүүс хэрэгтэй. Түүний хажуугаар залгамж чанар, ардчилалыг хамгаалдаг, Монголчуудын эрх чөлөөг хамгаалдаг дараа үеийн  улстөрчдийг гаргаж ирэх нь чухал байна. 

Ардчилсан нам 15 дэд даргатай болсны 9 нь 1980-аад оныхон. Тэд манай намыг сонгуульд удирдаж оролцоно. Дэд дарга нарын үүрэгт ажлын хуваарь гарч байгаа. Дэд дарга нар сум, аймагт ажиллаж, хэлэлцүүлэг өрнүүлж, судалгаа хийнэ.

Тэргүүн дэд дарга УТЗ-ийн хурлыг даргалж явна. Энэ талаар намын даргын хувьд саналаа оруулж байгаа. Дэд дарга нар өөр өөрийн онцлогтой, тус тусын салбарыг хариуцаж ажиллана. Салбар дээр яаж шинэчлэл хийх, төрийн бодлогын алдаануудыг яаж засах дээр тодорхой шийдэл гаргаж явна. Хоёрт, аймаг, сумууд дээр төвлөрч ажиллана. 

Намын гишүүдийн санал сонсох өндөрлөх дөхөж байна. Эндээс гарсан шийдэл, саналуудыг ажил хэрэг болгох тал дээр хатуу байр суурьтай болж чадлаа. Дараагийн ажил бол ард түмнээ сонсох, ардчилалын сонсгол хийнэ. Бүх сумдад байгаа иргэдийн санаа бодлыг сонсъё. Ингэхийн тулд манай дэд дарга нар сум, аймгуудаар явах болно. Хэлэлцүүлэг өрнүүлж, судалгаа хийж тулгамдаж буй бэрхшээлүүдийг тодорхой болгоно" гэв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.157)
    энэ шаймийсан новшоос юу ч хүлээгээд нэмэргүй!
    2023 оны 09 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top