x

Пап Францис Гүюг хааны захидлын албан ёсны хуулбарыг бэлэг болгон өглөө

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Ватикан улсын тэргүүн Пап Францисыг угтан авах ёслол болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Пап Францис нар олон нийтэд хандан үг хэлэв. Энэ үеэр Пап Францис одоогоос 777 жилийн өмнө Монголын Гюүг хаанаас Пап IV Инносентэд илгээсэн захидлын дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бэлэг болгон хүндэтгэлтэйгээр өргөн барьж буйгаа хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

-Энэхүү түүхэн айлчлал Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд болж буйгаараа ач холбогдолтой. Мөн Пап Францисын дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар болон дэлхийн хүн амын хүнсний хомсдол, хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар хэлсэн үг, байр суурь, баримталж буй бодлого манай улсад хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнтэй бүрэн нийцэж байна.

Цаашид хүн төрөлхтний хувь заяа, тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр Гэгээн Ширээт Улстай бүх талаар хамтран ажиллах болно. 

Пап Францис: 

-Монгол, Гэгээн Ширээт улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосон нь саяхан мэт боловч аль хэдийн 31 жил болжээ. 770 жилийн тэртээ 1246 онд IV Пап Иннокентийн албан бичгийг түүний элч төлөөлөгч Плано Карпини Гүюг хаанд гардуулж байсан.

Харин Гүюг хааны бичсэн хариу захидал сийлсэн тамгатайгаа Ватиканы номын санд хадгалагдаж байдаг. Хүн төрөлхтөн эртнээс айлчлал хийхдээ нэг нэгэндээ бэлэг сэлт өгдөг уламжлалтай байсан. Би Гүюг хааны IV Папд илгээсэн хариу захидлын албан ёсны хуулбарыг хүндэтгэлтэйгээр өргөн барьж байна" гэв

Хоёр улсын харилцаа олон зуун жилийн түүхтэйг Ватиканы нууц архивт хадгалагдаж буй харилцан солилцсон захидал, түүхэн баримт бичгүүд нотолдог. Тэдгээр захидлуудаас манай улс сүүлийн 30 жилд 10 захидлыг хуулбарлан авчээ.

Пап Францисын бэлэг болгон өгч буй захидлын хуулбар нь 777 жилийн тэртээ Пап IV Инносентийн Их хаанд илгээсэн захидлын хариу захидал юм. 

"Энэхүү бэлэг өнөө цагт өргөжин тэлж буй эртний найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болох болтугай" хэмээн Пап Францис хэллээ. 

ПАП ИННОСЕНТЫН ЭЛЧ  ПЛАНО КАРПИНИГИЙН ИХ ХААНД ХҮРГЭЖ БАЙСАН ЗАХИДАЛ БОЛОН ГҮЮГ ХААНЫ ХАРИУ ЗАХИДАЛ

Ромын Пап IV Инносент Монголын Их хаанд

Пап IV Инносент 1245 онд Монголын их хаанд илгээсэн захидлаа Плано Карпини-гаар хүргүүлсэн. Уг захидалд Их хааныг Европын орнуудыг эзлэн түрэмгийлэхээ зогсоохыг тэнгэр бурхны нэрийг барьж, гуйсан төдийгүй монголчуудыг найрамдаж, хойшид хэрхэхээ дуулгахыг хүссэн. Мөн Плано Карпини монголчуудыг христийн шашинд орох ятгалгыг Гюүг хаанд амаар хэлсэн гэж түүхчид үздэг. Плано Карпини барууны ертөнцөөс анх удаа Папын элчээр томилогдон Монголын эзэнт гүрэнд очсон элч нарын нэг юм. Түүний бичиж үлдээсэн аяллын тэмдэглэл тухайн үеийн монголчуудын аж амьдралын талаар Европ тивд танигдсан бүтээлүүдийн нэг юм.

1245 он

Гүюг хаанаас Ромын Пап IV Инносентэд илгээсэн захидал

“Зарлигийг минь шашны их хаан ухаартугай. Корал хэмээх газар хуралдай хийж ахуйд та нар элч томилон гуйчлуулав. Гуйчлалыг чинь элчдэн сонсов. Та нар хэрвээ өөрийн үгэндээ суух болбол шашны их хаан чи биеэр ирж бидэн лүгээ учрах хэрэгтэй бөгөөд би та нарт засагт дурдаж бүхий зарлиг бүхнийг сонсгосугай.
Бас надад угаалын ёсыг хүлээлгэх нь сайны ёс хэмээн та нар хэлэв. Та нар элч томилон гуйчилсан нь цэцэн болой. Гэвч бид таны гуйчлалыг ойлгоогүй болой. Бас та нар элч томилж, Та нар бүх Мажар ба Христосын мөргөлтний орныг эзлэв хэмээнэ. Би ихэд цочив. Бидэнд авч хэлбэл энэ нь аль хэр буруу аж? хэмээн надад хэлүүлэв.  Эдгээр үгийг тань бид үл ойлгов.

Чингис хаан хийгээд хаан миний бие басхүү элч томилон тэдгээр хоёр хүмүүсийг тэнгэрийн бошгыг дагатугай хэмээв. Гэвч тэдгээр хүмүүс тэнгэрийн бошгыг эс дагав. Чиний өгүүлэн бүхий тэдгээр хүмүүс их чуулган цуглаж, ихэд дээрэнгүй аашилж, манай элчийг алав. Тиймээс мөнх тэнгэрийн хүчинд, тэдгээр орны хүмүүсийг алсан бөгөөд устгасан болой. Харин зарим хүмүүсийг тэнгэрийн бошго ба түүний хүчээр аврав. Энгийн иргэдийг хэрхэн барих ба алах вэ?

Чи өгүүлсэн биш үү? Би бол Христос мөргөлтөн. Дээд тэнгэрийг хайрлана. Байлдааныг жигшинэ. Гэтэл дээд тэнгэр чинь эл нүгэл хийсэн атал бас энэрэхүй сэтгэлийг өвөрлөнө гэснийг чи мэдэх үү? Чи ийм үг өгүүлсэн бөгөөтөл дээд тэнгэрээ хэрхэн таних вэ?

Наран мандах орноос, наран шингэх орон хүртэлх бүх ертөнцийн тэнгэрийн хүчин маныг ивээв. Тэнгэрийн бошгоос гадуур хэн ч дураар үйлдэж үл болно. Одоо та нар бид болбол танай харьяат албат, эд хөрөнгийг дуртай өргөнө хэмээн үнэн сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй бөгөөд чиний харьяат ван нараа дагуулан нэг ч хоцролгүйгээр бидэнд бууж өгөх хэрэгтэй. Ийм болбол бид та нарыг эеэр дагагч хэмээн үзнэ.

Хэрвээ та нар тэнгэрийн бошгыг үл даган, зарлигийг минь эсэргүүцвээс даруй дайсан хэмээнэ. Дээр дурдсан аливаа зарлиг бүхнийг ухаартугай. Хэрвээ буруу санаа өвөрлөвөл хэрхэхийг тэнгэр мэднэ” 

1246 он

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2 цаг 36 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2 цаг 40 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 3 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 10 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 3 цаг 32 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 3 цаг 40 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 3 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top