x

УИХ-ын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Элчин сайд Айбек Артыкбаевыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Артыкбаевыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Айбек Артыкбаевыг Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон үүрэгт ажлаа эхлүүлсэнд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэхийн сацуу Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Бүгд Найрамдах Киргиз Улсын Тусгаар тогтнолын өдрийн /1991.08.31/ баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрээр хэлэхдээ, манай хоёр улс түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой, найрсаг харилцаатай орнууд. Бид Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй орнуудын хувьд олон салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх өргөн боломжтой бөгөөд үүнд арвин их туршлагатай, мэргэжлийн дипломатч хүн ажиллах гэж байгаад талархалтай байна. Өнгөрсөн 2022 онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиосон. Энэ оны 7 дугаар сард Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын харилцааг гүнзгийрүүлж, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Энэхүү айлчлалын үеэр манай хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах талаар хэд хэдэн асуудал яригдсан. Нэн ялангуяа хөдөө аж ахуй, газар тариалан, мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засаг, улс төрийн харилцааг өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал юм. Иймд Монгол Улсын Их Хурлын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллана гэж Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр илэрхийлэв.

Элчин сайд Айбек Артыкбаев Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровын Монгол Улсад хийсэн айлчлал маш үр дүнтэй болсон. Айлчлалын хүрээнд яригдсан асуудлууд түрүүчээсээ ажил хэрэг болж байгаад баяртай байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улсад ажиллах хугацаанд манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгах, уламжлалт найрсаг харилцааг улам бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Бүгд Найрамдах Киргиз Улсын Дээд зөвлөл (парламент)-ийн даргын мэндчилгээг уламжилж, Монгол Улсын Их Хурлын даргыг Бүгд Найрамдах Киргиз Улсад тааламжтай цагтаа айлчлах урилгыг нотлов.

Талууд хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур, Киргиз Улсаас жимс жимсгэнэ, нарийн ногоо харилцан нийлүүлэх, мөн соёл, аялал жуулчлал, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2 цаг 34 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2 цаг 38 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 1 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 8 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 3 цаг 30 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 3 цаг 38 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 1 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top