x

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр үгээ нэгтгэж улс төрийн хамгаалалт хүсч эхэлсэн үү?!

Нүүрсний гэх тодотголтой, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг уржигдар болох байлаа. Уг нь шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгчдийн хүсэлтээр тухайн өдөр товлон зарлаад байв. Гэвч хүсэлт гаргасан өмгөөлөгч С.Саруултөгөлдөр нь өөр шүүх хуралдаантай давхацсан болохоор хойшлуулахаас өөр аргагүйд хүрчээ. Энэ хэрэг нийгэмд нэлээд өндрөө авсан. Тэгвэл яллагдагч Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар асуудлыг түргэсгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр өөр өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байна.

Гадуур хүмүүсийн шуугьж байгаагаар Т.Аюурсайхан “Шүүх хурлыг нээлттэй явуулъя” гэжээ. Б.Ганхуяг нь “Ерөөсөө цаг алдалгүй өнөөдрөөс шүүх хурлаа хиймээр байна” гэсэн санал гаргаж. Өмгөөлөгчид нь хүртэл хэвлэл мэдээллээр дориухан дуугараад эхэлсэн байна. Эндээс Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын өгч байгаа мэдээллүүд агаар нэг байгаа нь харагдаж байна. Тэдний мэдээллээс “Цаг алдалгүй шүүх хурлаа нээлттэйгээр бушуухан эхлүүлье” гэх нэг агуулга уншигдаж байна. Үндсэндээ энэ бол МАН болоод намынхандаа, нүүрсний хэрэгт нэр холбогддог томчуудад өгч байгаа мессеж боллоо. Өнгөц харвал бүгдийг ил хийе, одоо удаан сунжраад яахав гээд байх шиг. Ухаад үзвэл нүүрсний хэрэгт нэр нь холбогдож байсан улстөрчид, сайд дарга нар, МАН-ын хойд, урдах томчуудад бүгдэд нь өгч байгаа сануулга биз ээ. Мэдээж нүүрсний хэрэг анх гарч эхлэхэд нэр холбогдож байсан, одоо УИХ-д суугаа гишүүд, сайд, дарга нар гээд нийт 17 хүнд хаягласан байж таарна. Яг үнэндээ өнөөдөр нүүрсний сонсголыг хийх, хийхгүй, хэрхэн явуулах тухай маргаан МАН-ын Удирдах зөвлөл дээр хүртэл дуулиан, шуугиантай байна. Хэрэв нүүрсний сонсголыг явуулбал, “Намаа хуваана, засаг тарна, сонгуульд ялагдана” гэх энэ нам доторх бужигнаан нийгэмд ил болж эхэллээ.

Тэгэхээр энэ сенсаци бол МАН дотроо нэгэнт цоллогдож, нүүрсний хэрэгт нэр холбогдож, гэрэлд цохиулсан 17 хүн дээр тоо нэмэхгүй. Ухаандаа 18, 19, 20 дахь гэсэн этгээд гарч ирүүлэхгүй гэсэн зорилгыг харуулж байна.

Хэрэв 17+…гээд зарлагдах юм бол энэ Төрийн ордонд юу ч болж мэдэхээр байна. МАН цагаан байраа ч буулгаж магадгүй. Баттай эх сурвалжуудын ярьж байгаагаар ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Таван толгой” компанийн захирал байсан Б.Ганхуяг нар нь далдуураа улс төрийн хэн нэг том эрх мэдэлтнээс юм уу, эсвэл намаасаа хамгаалалт хүссэн байх талтай. Нөгөөтэйгүүр шантааж маягийн улс төрийн акцийн илэрхийлэл ч байж болох юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top