x

С.Одонтуяа: Эмэгтэйчүүдийн зүгээс З.Нарантуяаг ЕНБД-д нэр дэвшүүлэх саналаа намын даргад уламжилсан

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан Корпрейт конвэйншн центрт болж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Намын дарга эмэгтэйчүүдийг сайн дэмжиж байгаа. Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн оролцоог хуульчилсан учраас санаа зовохгүй байна.

Манай намын эмэгтэйчүүд аль ч шатанд идэвхтэй ажилладаг. Зөвлөлдөх зөвлөлийн хурал маргааш 14:00 цагт болно. Ардчилсан намыг бүх нэгдмэл байгаасай гэж хүсэж байгаа. Өнөөдрийн энэ хурлыг ийм уур амьсгалтай болгохын тулд ажиллалаа. 

Санаа нийлдэг хүмүүс дор бүрнээ ажиллаж, АН-ын талаар ярилцаж байх нь зөв. Харин одоо бол намын даргатай болсон тул томилогдсон дэд дарга нар өөр өөрсдийн асуудлаа хариуцна. Сонгуульд нэгдмэл байдлаар л орох ёстой" хэмээв. 

Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын асуудлаар "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооныхон намын Ерөнхий нарийн бичгийн даргаар эмэгтэй хүн ажиллах нь зүйтэй гэсэн саналтай байгаа. Илүү чамбай ажиллана гэдэг утгаараа. Энэ асуудлыг уламжилсан. Гэхдээ олонхын саналаар шийднэ.

Бид УИХ-ын гишүүн асан, АН-ын стратеги бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяаг нэр дэвшүүлэх бодолтой байгаа. Намын даргад албан ёсоор хэлсэн" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top