x

"У.Хүрэлсүх танд шударга ёсны илд байдаг бол түүнийгээ үзүүлнэ үү"

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцруулах албан шаардлагыг өнөөдөр АН-аас хүргүүллээ. 

Энэ тухай АН-ын Стратеги, бодлого судалгааны хүрээлэнгийн ажлын албаны дарга Н.Гансүх: 

-"Д.Сумъяабазар гэдэг хүн дөрвөн хүн амь насаа адчихаад байхад яагаад албан тушаалтайгаа зууралдаад байгаа юм бэ? Түүнийг хотын даргаар ажиллахыг иргэд дэмжихгүй байна. Хотын даргыг бид сонгоогүй, улс төрийн томилгоогоор гарч ирсэн хүн. Өнөөдрийн байдлаар 18,552 иргэн хотын даргыг огцруулахыг шаардаж, гарын үсгээ зурсан. Энэ бол иргэдийн хүсэлт болохоос АН-ын улс төр биш. Ажлаа хийж чаддаггүй хариуцлагагүй хотын даргыг огцруулах нь шударга ёс болоод байна. Бид 72 цаг тэвчээртэй хүлээнэ. Албан ёсны хариу ирэхгүй бол илүү олуулаа болж дахиж ирнэ.

Үерийн асуудал давтагдсан. Анхны болон дараагийн үер дээр сайн ажилласан бол дөрвөн хүн амь насаа алдахгүй байсан. Хэрвээ хувийн хэвшил байсан бол, төрийн албанд ажлаа сайн хийгээгүй бол огцордог. Гэтэл улс төрийн томилгоо учраас намын бүлэг дээр ярилцсан гэдэг байдлаар хотын дарга нь хуралдаа суудаггүй, ажилдаа ирдэггүй. Тэгсэн мөртлөө хэвлэл мэдээлэлд мөнгө их зарцуулдаг" гэв. 

Мөн "Нийслэлийн төсөв түүхэнд байгаагүй дүн буюу 1.7 их наяд төгрөг. Энэ мөнгөний 0.06 хувийг л үерийн гамшигт зарцуулсан байна. Хэвлэл мэдээллээр дандаа хотын даргыг магтдаг. Шүүмжилсэн сэтгэгдэл бүрийн устгаж байгаа. Монгол Улсад үзэл суртлын "дайн" явдал өрнөж байна. Дараагийн хотын даргыг нийслэлчүүд өөрсдөө сонгодог, ажиллаж чадахгүй бол огцруулдаг тогтолцоо руу бид орох ёстой. Шинэ үе учраас ах нараас айхгүй байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "намайг ард түмэн хамгаална" гэж ярьсан. Тэгвэл та одоо ард түмнээ Д.Сумъяабазараас хамгаална уу. Хэрвээ танд шударга ёсны илд байдаг юм бол нэг удаа гаргаж ирж үзүүлээч. Хотын даргад хариуцлага тооцмоор байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top