x

Х.Ганхуяг: Малчдын НДШ-ийг төсвөөс төлнө гэвэл би өөрөө Цэцэд хандана

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцжээ. Хуулийн төсөлд малчдын НДШ-ийн 50 хувийг төр хариуцах зохицуулалт орсон юм. Гэвч үүн дээр УИХ-ын гишүүд эсрэг байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Малчдын НДШ-ийн 50 хувийг төр даана гэж байгаа нь иргэдээ ялгаварласан буруу үзэл. Ялангуяа Нийгмийн даатгалын багц хуулиар нийгэмд буруу жишиг тогтоож болохгүй. Зарим малчин ч ийм байр суурьтай байгаа.

128 тэрбум төгрөг гарна гэхэд зөрүү нь 44 тэрбум төгрөг байгаа юм билээ. Мянгат малчин болон түүнээс илүү орлоготой малчин цөөхөн. Ихэнх нь туслах малчид байдаг. Төрөөс НДШ-ийн 50 хувийг даалаа ч өөрсдөө 50 хувиа төлөх боломжгүй гэсэн судалгаа байна.

Байгалийн хэцүү нөхцөлд ажилладаг малчдаа харж үзэж байгаа юм бол тариаланчдыг яагаад дэмжихгүй байгаа юм бэ? Улаанбаатар хотын тухайд өрхийн бизнес эрхэлж байгаа, сайн дураараа зах дээр борлуулалт хийж байгаа хүмүүс иргэдээ ялгаварлаж байгаад дургүйцэж байна. Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл нь бүх хүнд хамаатай учир бид маш нухацтай ажиллах ёстой. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 

-Малчидтай холбоотой НДШ-ийн асуудал дээр Х.Булгантуяа сайд, П.Анужин гишүүн буруугүй юм билээ. Энэ бол өмнөх сайд нь оруулж ирсэн асуудал. Гэхдээ энэ заалтаас нь болж хууль унах вий. 

Малчны НДШ-ийг яагаад улсын төсвөөс төлөх ёстой юм бэ? Энэ бол Үндсэн хуулийн цэцэд хандах заалт шүү. Хэн нэгний сонгуулийн амлалтыг улсын төсвөөс өгнө гэж байхгүй. Хэрвээ энэ заалт батлагдвал би өөрөө Цэцэд хандана. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.143)
    Ганхуягийг дэмжиж байна
    2023 оны 06 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2 цаг 36 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2 цаг 40 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 3 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 10 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 3 цаг 32 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 3 цаг 40 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 3 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top