x

Ч.Ундрам: Сургалтын хөтөлбөрт тусгасан англи хэлтэй холбоотой асуудлыг цаашид өөрчлүүлэхгүйн тулд манах ёстой

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам англи хэлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Л.Энх-Амгалан сайдын хувьд хөтөлбөрийн дагуу англи хэл заана, хуулийн дагуу 10 жилийн турш үзэл баримтлал өөрчлөгдөхгүй гэж ярьж байна. Энэ асуудлыг ойлгож байгаа. Гэхдээ дараа нь өөр санаа бодолтой хүн орж ирээд батлуулчихвал яах вэ? Ингэвэл тэр хүн хариуцлага хүлээхгүй. Хамтын шийдвэр байсан ч гэдэг юм уу тайлбар хэлэхэд хариуцлага тооцох хуулийн заалт байхгүй. 

Уг нь бол англи хэл заах асуудлыг хамгаалсан бол зүгээр байсан юм. Гэхдээ цаашид үеийн үед олон нийт, сэтгүүлчид, бид нар сургалтын хөтөлбөрт тусгасан англи хэлтэй холбоотой асуудлыг өөрчлөхгүй, үзэл баримтлалыг тогтвортой байлгах тал дээр манах ёстой. Дараа нь өөр хэн нэгэн орж ирээд энэхүү заалтыг өөрчлөх гэвэл бид юу ярьж байснаа сануулж, манах ёстой шүү" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top