x

Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын 33 тэрбум төгрөгийн зээлтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгов

Хөгжлийн Банкны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан гэм буруугийн дүгнэлтийг танилцууллаа. Өнөөдрийн шүүх хуралдаанаас 32 яллагдагчийг гэм буруутайд тооцож, 48 яллагдагчийг гэм буруугүй гэж тогтоосныг шүүх хуралдааныг даргалагч мэдэгдлээ. Мөн дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцсон байна. 

Тухайлбал, "Алтай констракшн"-ы захирал, "Монгол Драй Милк" ХХК-ийн үүсгэн байгуулагч Хадбаасангийн Бат-Эрдэнийг Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр болон зээлийн удирдлагын хорооны гишүүдэд хууль бусаар нөлөөлж, хуурай сүү төслийн хүрээнд нийт 36 тэрбум гаруй төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан, Хөгжлийн Банкны холбогдох албан тушаалтнуудыг гэмт хэрэг үйлдэхэд хатгаж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт гэм буруутайд тооцсон байна.

Мөн "Монгол Драй Милк" ХХК-ийн хувьцаа эзэмшигч н.Эрдэнэбилэгтэй бүлэглэж гэмт хэргийн үүднээс олсон орлого болох 36 тэрбум гаруй төгрөгийг авч ашиглан мөнгө угаах гэм хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэх зүйлчлэлийг өөрчилж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6.1-д заасан (Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан) гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг шүүгч танилцуулав. 

Тодруулбал түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа "НВЦ" компанийг "Хөгжлийн банк"-ны шаардлага хангаагүй атлаа зээл авах гэсэн үйлдэлд нь дэмжлэг үзүүлснийхээ хариуд 2017 оны есөн сарын 19-ны өдөр ЧД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангарди ордны хойд талд “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.доллар буюу 246,825,000 төгрөгийн хахууль авсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн зургаа дахь хэсэгт заасан гэмт хэрэг мөн гэж үзэж гэм буруутай гэж үзжээ.

Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нартай холбоотой 33 тэрбум төгрөгийн зээлтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгов. Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт зээлийн газрын Байгууллагын зээл санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан Цэвээндээгийн Билгүүнийг Хөгжлийн банкны зээлийн хорооны удирдлагын дарга удирдлагуудтай гэмт хэрэг үйлдэхээр санаатай, үгсэн хуйвалдаж, албан тушаалын байдлаа санаатай урвуулан ашиглаж, "Пирамид орд", "Мон Дулаан", "Инжир", "Комплант" зэрэг компаниудад давуу байдал олгож их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд үргэлжилсэн үйлдлээр дэмжлэг үзүүлж хамтрагчаар хамтарч оролцсон болох нь тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг “Улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах”, гэмт хэрэгт тус тус холбогдуулан гэм буруутайд тооцжээ. Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа "НВЦ" компанийг "Хөгжлийн банк"-ны шаардлага хангаагүй атлаа зээл авах гэсэн үйлдэлд нь дэмжлэг үзүүлснийхээ хариуд 2017 оны есөн сарын 19-ны өдөр ЧД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангарди ордны хойд талд “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.доллар буюу 246,825,000 төгрөгийн хахууль авсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн зургаа дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2 цаг 38 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2 цаг 42 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 5 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 12 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 3 цаг 34 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 3 цаг 42 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 5 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top