x

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д сурч, ажиллаж байгаа монгол иргэдтэй уулзав

ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 оны зургадугаар сарын 21-ний өдөр ОХУ-д сурч, ажиллаж байгаа монгол иргэдтэй уулзав.

ЭСЯ-ны байранд болсон уулзалтын эхэнд УИХ-ын дарга Монгол Улсын улс төр, нийгэм-эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлууд, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлж, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал бодлоо хуваалцав.

Монгол судлалыг хөгжүүлэх, гадаадад амьдарч байгаа иргэдийн үндэсний хэлний боловсрол, Монгол, Оросын худалдааны тэнцвэргүй байдал, төлбөр тооцооны асуудлууд, гадаад худалдааны тухай хууль, сонгуулийн тухай хууль, гадаадад байгаа иргэдийг сонгуульд оролцуулах, ОХУ-д төгсөгчдийн ажлын байрны хангалт, тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрөөр суралцах хэрэгцээ шаардлага зэрэг асуудлаар иргэдийн зүгээс сонирхсон асуултад УИХ-ын дарга хариулж харилцан ярилцлаа.

Уулзалтад Москва хотод суралцаж байгаа 30 гаруй оюутан, сонсогч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНХ-ийн Москва дахь төлөөлөгчийн газрын ажилтнууд, мөн түүнчлэн Олон улсын хөрөнгө оруулалтын банк, Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн хүрээлэн дэх монголын төлөөлөгчид оролцлоо.

ОХУ-д 4300 гаруй иргэд сурч, амьдарч байгаа, эдгээрээс Москва хотноо 1100 орчим Монгол оюутнууд 60 гаруй их дээд сургуульд суралцаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top