x

Л.Энх-Амгалан: Англи хэл тойрсон ганц заалтаар иргэдийг талцуулах шаардлагагүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Шинэ хууль батлагдвал ямар боломж олгох вэ гэхээр хувийн сургуульд эсвэл улсын сургуульд, Дорнод уу, Баян-Өлгийд үү, Улаанбаатарт сур байна уу гэдгээс үл шалтгаалаад хүүхдүүдийн боловсролын хувьсах зардлыг арилгах уян хатан чанарыг бид хийх гээд байгаа юм.

Баян-Өлгий очиж ажиллах англи хэлний багшид сая төгрөгийн цалин өгчхөөд “Чи хүүхдүүдийг олон улсын шалгалтад тэнцэхээр бэлд” гэвэл англи хэлний багш хийж чадах уу? Чадахгүй байсаар ирсэн учраас хот хөдөөгийн сургууль, хувийн улсын сургуулийн ялгаа гарсан.

Өнөөдөр англи хэлийг дэлхийн түвшинд хүргэе гэж байгаа бол дор хаяж багш нарын цалинг 1,000 ам.долларт хүргэж байж, үр дүн шаардах ёстой. Түүний эхний алхмыг энэ хуулиар хийх гээд байгаа. Хамгийн сайн, ур чадвартай багшид өндөр цалин өгдөг тогтолцоог шинэ хувьсах зардлын тогтолцоогоор хийх гээд байгаа юм.

Багшаа олон улсын хэмжээнд бэлддэг, төгсөж очоод ажлын байран дээр тасралтгүй суралцдаг тогтолцоог энэ хувьсах зардлын санхүүжилтээр өгөх гээд байгаа юм. Өмнө нь нэг хүүхдийн хувьсах зардалд сургалтын чанарын ийм санхүүжилтийн тогтолцоо байгаагүй. Тийм учраас одоо хот хөдөөгийн сургууль ялгаа гарч байгаа юм.

Цогц санхүүжилтийн, цахим шилжилтийн, үнэлгээний, засаглалын, багш бэлтгэх тогтолцооны асуудлыг цогцоор нь хийж байгаа Боловсролын ерөнхий хуулийн гол концефцыг англи хэл тойрсон ганц заалтаар бүдгэрүүлж, ард иргэдийг талцуулах ямар шаардлага байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
Top