x

Парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо хийхээр тохирлоо

Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Александрын цэцэрлэгт хүрээлэн дэх “Нэр нь үл мэдэгдэх дайчдын” хөшөөнд цэцэг өргөсний дараа ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтой албан ёсны хэлэлцээ хийлээ.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин уулзалтын эхэнд Монгол, Оросын найрамдал он цагийн шалгуурыг даван туулсныг онцлоод, өдгөө хоёр орны парламентын гишүүд хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллах нь зүйтэй хэмээсэн.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, шинэ боломжууд нээгдэж байгаа ч талуудын хооронд олон жил шийдвэрлэж чадаагүй асуудлууд хуримтлагдаж буйг тэмдэглэсэн. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурсныг дурдав.

Мөн тус комиссын анхдугаар хуралдаанаар  хоёр орны худалдааны хэт тэнцвэргүй байдал, хэрэгжилт нь удаашралтай байгаа дэд бүтцийн томоохон төслүүдтэй холбоотой асуудлуудын бодит шийдлийг ярилцаж, хоёр орны гүйцэтгэх засаглалын байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналаа илэрхийлснийг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар “Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын хамтын ажиллагааны комиссын үйл ажиллагааны зохицуулалтын тухай” баримт бичигт гарын үсэг зурснаар хоёр орны парламентын хамтарсан комисс байгуулагдав. Монгол Улсын Их Хурлын дарга, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга нар парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотод 2023 оны 08 дугаар сард хуралдуулахаар тохирч, бэлтгэл ажлыг хангахуулахаар хоёр талын холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Уулзалт, хэлэлцээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев, Төрийн Думын Олон улсын асуудал хариуцсан хорооны дарга Л.Э.Слуцкий, Тээвэр, тээврийн дэд бүтцийн хөгжлийн хорооны дарга Е.С.Москвичев, Аюулгүй байдал, авилгатай тэмцэх хорооны дарга В.И.Пискарев, Аялал жуулчлал, жуулчлалын дэд бүтцийн хорооны дарга С.А.Тарбаев, Өмч, газар, өмчийн харилцааны хорооны нэгдүгээр орлогч дарга С.Ю.Тен, Эдийн засгийн бодлогын хорооны нэгдүгээр орлогч дарга Н.В.Школкина, Төсөв, татварын хорооны нэгдүгээр орлогч дарга М.В.Щапов нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2 цаг 39 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2 цаг 43 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 3 цаг 6 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 3 цаг 13 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 3 цаг 35 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 3 цаг 43 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 4 цаг 6 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top